CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-11-07 • 1м унших

Яагаад MCS-д Ухаа худаг гэх ордыг өгчихсөн юм бэ гэдгийг шалгах УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ, О. Алтангэрэл нарын УИХ-ын 33 гишүүний түр хороо байгуулах саналыг УИХ-ын тал хувь нь эсэргүүцэж байна. Г.Занданшатарын Засгийн газрын  газрын гишүүд хурал хаяад гарлаа. Засаг “МCS”- г шалгахын эсрэг байгаа юм байна л гэж уншигдлаа.

Улс төр бужигнах шалтгаан “Ухаа худаг”-аас улбаатай гэхээсээ илүүтэй уг орд яагаад анхаарлын төвд орох болсон шалтгааны учгийг хөвөрдөе. “Энержи ресурс” ХХК нь 1999 онд Тавантолгойн ордод хайгуул хийхээр лиценз авч, улмаар 2007 онд ашиглалтын лиценз авсан байдаг. Хэдийгээр тус компани өөрийн хөрөнгөөр хайгуул хийсэн гэдэг ч 1940-өөд оноос хайгуул хийсэн нь өдгөө илэрхий болсон. Бүр тодруулбал, 1979, 1982, 1986, 1989-1993 онуудад тус хайгуулд зориулж санхүүжилт гаргасан байдаг бөгөөд 1989 онд БНМАУ-ын ГУУЯ-ны сайд З.Барсаар ахлуулсан Зөвлөлт- Монголын геологчдын ажлын хэсгийн тайланд   тус ордыг нийт 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэйгөөс 70 хувь нь  коксжих нүүрс  хэмээн тэмдэглэгдэн үлджээ.

Өөрөөр хэлбэл “Энержи ресурс” ХХК нь аль эрт хайгуул хийгдээд, нөөцийг нь тогтоочихсон ордыг “АВСНАА” нуун дарагдуулж мэлзсэн гэсэн үг. Ташрамд дурдахад өнөөдрийн байдлаар Монгол Улсад стратегийн хэмээн бүртгэгдсэн 17 орд буй. Эдгээрээс долоо нь төрийн мэдэлд, хоёрыг нь “Мак” ХХК эзэмшдэг бол үлдсэн долоон ордод гадаадын хөрөнгө оруулалттай компаниуд олборлолт хийж байгаа. Эдгээрээс гадна дахиад 39 бүлэг ордыг “СТРАТЕГИЙН ОРД” ангилалд оруулах тухай олон жил яригдаж байгаа ч одоогоор нааштай шийдэгдэх шинж даанч алга.

Үндсэн асуудал руугаа оръё. Үндэсний баялгийн сангийн тухай хууль өнгөрсөн тавдугаар сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн. Баялгийн сангийн хөрөнгийн гол эх үүсвэр нь стратегийн орд газруудын ашиг. Уг хуулиар стратегийн болон үүсмэл ордын 34-100 хувийг төр эзэмшиж, ордуудын ашгаас иргэн бүрийн нэрийн дансанд хуримтлал үүсгэх боломж бүрдсэн юм. Иргэд хуримтлалаа эрүүл мэнд, боловсрол, орон сууцанд зарцуулах боломжтой гэдгийг хамтарсан Засгийн газраас хэлж байсан.  Товчхондоо төр хувиа авахаар онцолсон ордуудын нэг нь “Ухаа худаг”. Уг ордыг хууль бус шийдвэрийн хүрээнд хийгдсэн гэрээ хэлцлийн дагуу тус компанид өгсөн тухай баримт ч бас бийг бас дахин сануулъя. Хайгуул хийх шаардлагагүй, нөөц нь тогтоогдсон ордод лиценз олгосон энэ тэр бол 10 дугаар асуудал.

Мэдээж Засгийн газар хамтарсан, хамтраагүй хамаагүй хууль бус гэж үзсэн бол алдааг залруулж, хуулийн дагуу ажиллах үүрэг бас эрхтэй. Эрх, үүргийнхээ хүрээнд Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ 2025 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр “Тавантолгойн ордын нэг хэсэг болох "Ухаа худаг"-ийг "Энержи ресурс" компанид хэрхэн олгосныг шалгаж, дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулах” 32 тоот захирамжаа гаргасан. Ажлын хэсгийн гишүүн ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл "Ухаа худаг”-ийн ордтой холбоотойгоор байгуулсан гэрээг урьдчилсан байдлаар Засгийн газрын шийдвэр гаргуулаагүй, УИХ-аар хэлэлцүүлээгүй, Үндсэн хууль болон бусад хуулиудыг ЗӨРЧСӨН гэж дүгнэсэн” хэмээн дүгнэснээ ил тод мэдэгдсэн нь нууц биш.

Үүнтэй зэрэгцэн “Ухаа худаг”-ийн лицензийг 350 сая ам.доллар, өнөөгийн ханшаар 1.2 их наяд төгрөгийн барьцаанд тавьжээ. Өр эргэн төлөгдөх хугацаа 2030 он гэх мэдээлэл түгсэн. Зүй нь Засгийн газар нь өөрөө баталгаа гаргаж, ийм төрлийн зээл авдаг практик байдаг ч MCS хувийн хэвшил. Нөгөөтэйгүүр уг лицензийг авахдаа хууль бусаар авсан гэх мэдэгдэл Монгол Улсын Засгийн газрын зүгээс гарчихсан. Лиценз эзэмшилд өөрчлөлт орох магадлалтай үед маш муу мэдээ байлаа.

Ямартай ч Ухаа худагт олборлолт явуулж эхэлсэн 2009 онд нүүрсний экспортын үнэ тонн нь 7 ам.доллар байсан бөгөөд жил ирэх тусам бага багаар нэмэгдсээр 2014 онд 19.5 ам.доллар, 2019 онд 36.6 ам.доллар, 2024 онд 83.8 ам.долларт хүрч байсан нь Статистикийн мэдээллийн нэгдсэн санд бүртгэгдсэн байна. Нөгөө талаараа байгалийн баялгийг бүлэглэлүүд бус бүх нийтээрээ хүртэх эрх Монгол Улсын иргэдэд бий.

Энгийнчилбэл,  ашигт малтмалын орлогын нийт ашгийн 80 хувь хүн амын 2 хувьд үлдсэн нь тэгш хуваарлилт мөн үү?  Өнөөдөр “Ухаа худаг”-ийн асуудал дээр яригдаж буй 130 их наяд төгрөгтэй тэнцэх төгрөгийг 3.5 сая хүндээ хуваачих. Нэг хүнд дөрвөн тэрбум төгрөг ногдоно. Нөгөөтэйгүүр Д.Оджаргал гэгч хүмүүн MCS-ийг байгуулсан цагаасаа л төрийн тендэр хусаач болтолоо “АЖИЛЛАСАН”. Хамгийн том олз нь монголчуудын баялаг болох Тавантолгойн Ухаахудаг гэх юм билээ.  MCS-ийн хүслээр  Засгийн газрууд томилогдож, огцордог жишиг одоо ч бийг бид харсан, харсаар байна.  Гэхдээ Баялгийг шударга хуваарлиж, ард түмний Баялгийн санг  бүрдүүлэхийг бүх монголчууд дэмжиж байгаа. “Ухаа худаг” бол улсын бүр тодруулбал ард түмний өмч. Үндсэн хуулиар хуульчлагдсан баталгаат өмч. “Ухаа худаг”-аа авъя аа.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх