Ч.Даваабаяр Ерөнхийлөгчийн шинээр байгуулсан ажлын албыг ахална
2022.06.15 •
1м унших
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж, Хүнсний аюулгүй байдлыг хариуцсан ажлын алба байгуулагдаад буй. Тэгвэл тус ажлын албыг "Баялаг бүтээгчдийн холбоо"-ны тэргүүн Ч.Даваабаяр ахалж ажиллах бөгөөд Ерөнхийлөгчийн үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр томилогдсон байна.
Тэрбээр ХХААХҮЯ Хөдөлмөрийн сайдын зөвлөх, Баялаг бүтээгчдийг дэмжих багц бодлого, хуулийн төслийн ажлын хэсгийн дэд дарга, УИХ-ын дэд даргын Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ хариуцсан зөвлөхөөр ажиллаж байжээ.