П.Сайнзориг: 95 дугаар тогтоолыг хүчингүй болгохгүй бол УИХ тарна
2025.11.05 •
1м унших
УИХ-ын Хуульзүйн байнгын хорооны хуралдаанаар ҮХЦ-ийн 08 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн П.Сайнзориг "ЗГ үүрэг гүйцэтгэгч хэвээрээ байгаа. Хэрвээ 95-р тогтоолыг 11-р сарын 17-ноос өмнө хүчингүй болгохгүй бол УИХ тарах нөхцөл рүү орно. Х.Булгантуяа даргын тухайд дэгийн хуулийг л барина. ҮХЦ дээр дэгийн хуультай холбоотой ямар ч маргаан байгаагүй. Маргаан байгаагүй хуулиар хурал удирдсаны төлөө "Үндсэн хууль зөрчсөн" гэгдэж байгаа нь парламентын дархлаа ноцтой үр дагавар үзүүлнэ" гэлээ.