Д.Эрдэнэбилэгийг Даваа гаригт батлан даалтад гаргажээ
2022.06.15 •
1м унших
Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Даваа гаригт батлан даалтад гаргажээ. Түүнийг нэг сарын хугацаагаар баривчлах шийдвэрийг шүүхээс өнгөрөгч дөрөвдүгээр сард гаргасан юм. Тодруулбал, Д.Эрдэнэбилэгт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, 2022 оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрөөс эхлэн нэг сарын хугацаагаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байдаг.