Гучин минут үргэлжлэн орсон усархаг борооноор айлын гэр УРСЖЭЭ
2022.06.15 •
1м унших
Хөвсгөл аймгийн нутагт 30 минут үргэлжлэн орсон усархаг ширүүн борооноор айлын гэр үерт урссан байна.
Тодруулбал тус аймгийн Алаг-Эрдэнэ сумын Ужиг багийн “Харганы давааны-Ам” гэдэг газарт өчигдөр/2022.06.14/ 15:00-15:30 цагийн хооронд усархаг ширүүн бороо орсны улмаас нэг айлын гэр усанд автаж, нэг айлын гэр үерт урсжээ.
Аймгийн Онцгой байдлын газрын Хатгал тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 69 дүгээр ангийн алба хаагчид, тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд үерт урссан, автсан гэрт байсан 8 том хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна.