Аялагч түр буудаллаж, отоглодог байрыг ЗАВШЖЭЭ
2022.06.15 •
1м унших
Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны харьяа Богд-хан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны газрын бүртгэл, зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн “М” нь хяналт шалгалтын ажиллагаа явуулахдаа хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүй хэрэг АТГ-т бүртгэгджээ. Үүнийхээ хариуд тэрбээр компанийн хувьцаа эзэмшигч “Э”-с хээл хахууль авсан байна. Улмаар аялагч түр буудаллах, отголох зориулалтаар зохих журмын дагуу барьсан орон байрыг “ашиглах” зориулалтаар гаргуулан авч өөртөө давуу байдал бий болгосон аж. Эл хэргийг АТГ-аас шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ.