Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн асуудалд авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж байна
2022.06.15 •
1м унших
Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Өнөөдрийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна. Үүнд:
-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар авах зарим арга хэмжээний талаар,
-Монгол Улсын 2021 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл,
-Тавантолгой түлш ХХК-ийн талаар авах зарим арга хэмжээ,
-Мандалговь-Даланзадгад чиглэлийн авто зам засахад хөрөнгө гаргах тухай тогтоолын төсөл,
-Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан төслүүдийн хэрэгжилт зэрэг 20 гаруй асуудал хэлэлцэж байна.