Хогийн цэгээс шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олджээ
2022.06.15 •
1м унших
БЗД-ийн 14-р хорооны нутаг дэвсгэрт байрлах хогийн цэг дээрээс шуудайнд хийсэн эмэгтэй хүний цогцос олджээ. Тодруулбал, өнгөрөгч зургаадугаар сарын 14-ний өдрийн 15:14 цагт шуудайн дотор хүн хийгээд хаясан байна гэсэн дуудлага цагдаагийн байгууллагад иржээ. Дуудлагын дагуу цагдаагийн байгууллагаас очиж, одоогоор шалгалтын ажиллагаа хийгдэж байгаа аж.
Эх сурвалжийн мэдээллээр, Цагаанхуаран хотхоны хогийн цэгээс 39 орчим насны эмэгтэйн цогцос олдсон. Цогцос таниулах ажиллагаа явагдаж байгаа бөгөөд хэргийг БЗД-ийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа гэв.