Ц.Шаравжамц Ерөнхий сайдын зөвлөх болох гэж ажлаа өгчээ
2022.06.15 •
1м унших
Биеийн тамир спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамц өнгөрсөн долоо хоногт үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдсөн. Тэгвэл тэрбээр Монгол Улсын Ерөнхий сайдын орон тооны бус зөвлөх болсон байна.
Энэ тухайгаа "Биеийн тамир спортын салбарынхаа ажлуудыг өргөжүүлэх, шуурхайлах тал дээр санал санаачлага гарган хичээж ажиллах болно. Баярлалаа" хэмээн цахим хуудастаа байршуулжээ.