CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-09 • 1м унших

Улсын Их Хурлын чуулганы өнөөдөр (2025.09.26)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ариунзаяа мөнгөний бодлогыг парламентаар хэлэлцэж батлах нь оновчтой эсэхэд эргэлзэж байгаагаа хэлж, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо (СЗХ)-ны зохицуулах үйл ажиллагаа, түүний ач холбогдлыг ижил түвшинд үнэлж, зохих ёсоор дүгнэх шаардлагатайг дурдсан юм. Тэрбээр Монгол Улсын гадаад валютын албан нөөцийн хэмжээ, Монголбанкны өөрийн өр болон бүтцийн өөрчлөлтийн талаар асууж, хариулт авав. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн улс орнуудын бүхий л төв банкууд бие даасан үйл ажиллагаа явуулдгийг онцолж, санхүүгийн салбарын нийт активын 80-90 хувийг банкны актив эзэлж байгаагаас бус СЗХ-ноос илүү гэсэн ойлголт байхгүй гэсэн юм. Мөн гадаад валютын нөөц одоогийн байдлаар 5.870 сая ам.доллар байгааг мэдээлж, банк, санхүүгийн салбарт эргэлдэж буй нийт валютын хэмжээ 2.0 тэрбум ам.доллар болохыг дурдав.

Харин төв банкны өр 1.0 тэрбум ам.доллар байгаа бөгөөд энэ нь БНХАУ-ын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн өр юм. Тус банкинд хийж байгаа бүтцийн өөрчлөлтийн үр дүнд 70 орчим орон тоог хэмнэгдэж байгааг тэрбээр танилцуулж, цаашид 600 хүнтэй ажиллана гэдгийг онцоллоо.

Ирэх онд стейблкойн, актив удирдлагын компани, бизнесийн тодорхой салбарт чиглэсэн зээлийн бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг олон шинэлэг арга хэмжээг мөнгөний бодлогод туссан байгааг Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд сайшааж, эдгээрийг хэрэгжүүлснээр ямар үр дүн гарах, санхүүгийн тайлангийн бүртгэлийн олон улсын есдүгээр стандартыг хэрэгжүүлэхэд хэдий хэмжээний зардал нэмэгдэх, ипотекийн зээлийн нийлүүлэлтийг зорилтот бүлэгт чиглүүлэх болон 2025 оны эхний хагаст хийсэн 1.8 тэрбум ам.долларын интервенц, түүний төгрөгийн ханшид нөлөөлсөн нөлөөллийн талаар асууж хариулт авсан юм. Ирэх онд улсын төсөвт томоохон тэлэлт гарахгүй учир банкны салбарт бизнесийн зээлийг түлхүү гаргахаар төлөвлөж байгаагаа Монголбанкны ерөнхийлөгч мэдээлж, энэ оны эхний таван сард тус банк 338 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг танилцуулав. Оны эцэст энэ ашиг өсөх хүлээлттэй байгааг тэрбээр дурдав.

Ипотекийн зээлийн санхүүжилтэд Монголбанк 2013 оноос 2019 он хүртэл нийтдээ 3.5 их наяд төгрөг гаргасан бөгөөд КОВИД19 цар тахлаас хойш нэмж мөнгө гаргаагүй буюу өмнө олгосон зээлийн эргэн төлөлтөөр үргэлжүүлж буй юм. Цаашид “Ипотекийн бөөний банк” байгуулж, тус банкнаас харилцааны банкуудад санхүүжилт олгож ажиллах төлөвлөгөөг боловсруулж байгаа ажээ. Төгрөгийн ханш өнгөрсөн оныхоос 5.0 хувиар суларсан байдалтай байгааг тэрбээр танилцуулж, оны эхний хагаст интервенц хийгээгүй бол бүр унах байсан гэдгийг хэлэв.

Улс төрийн буюу сонгуулийн санал татах зорилгоор хэрэгжүүлж эхэлсэн хөтөлбөр, төслүүдийн хэлбэрийг өөрчилж, бэлэн мөнгө тараах бус хөдөлмөр эрхлэлтийг дэмжих зэрэгт чиглүүлэх нь зүйтэй гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүн онцлов. Үүний дотор хүн амд чиглэсэн зөв бодлого болох “Хүүхдийн мөнгө”-ийг татварын буцаан олголт, эсвэл үндэсний үйлдвэрлэл, бүтээгдэхүүнийг дэмжих зэрэг оновчтой арга, хэлбэрээс сонгож, тусгай бодлогоор цааш үргэлжүүлэх нь илүү оновчтой гэсэн байр суурьтай байгаагаа тэрбээр илэрхийлсэн юм.

Хүүхдийн мөнгөний 30 хувь нь хуримтлал болж, 70 хувь хэрэглээнд зарцуулагдаж байгааг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулаад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Цэнгүүнтэй санал нэг байгаагаа дурдлаа.

Түүнчлэн Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай мөнгөний болон төсвийн бодлогын харилцан уялдаа, эдийн засгийн өсөлтийг хадгалахад үзүүлэх нөлөө, хүүгийн бодлого, хөдөө аж ахуйн салбарын зээлийн хүртээмж, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ногоон зээлийг дэмжих талаар асуусан бол Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр мөн энэ асуудлыг хөндөж, хөдөө аж ахуйн салбарт гарсан ахиц, дэвшлийг хадгалахад мөнгөний бодлогыг чиглүүлэх, цаашид идэвхтэй хамтран ажиллахыг хүсэв. Өнгөрсөн онд банкны салбарын нийт зээлийн өсөлт 23.0 хувьтай байсан бол одоогийн байдлаар 26.0 хувьд хүрээд байгааг Б.Лхагвасүрэн ерөнхийлөгч танилцуулаад, ирэх онд өсөлт бага зэрэг саарч 15-16 хувьтай байхаар тооцсоныг хэллээ. Хүүгийн хатуу бодлого, хэрэглээний зээлийн хязгаарлалт зэргээс шалтгаалан нийт зээлийн хэмжээ буурах боловч бизнесийн зээл өснө гэдгийг тэрбээр дурдсан юм. Мөн ногоон зээлийн эх үүсвэр харьцангуй олдоцтой боловч зээлдэгчдийн шаардлага хангагдахгүй байгааг тэрбээр тайлбарлаж, хөдөө аж ахуйн боловсруулах үйлдвэрлэлийг санхүүжилт болон мөнгөний бодлогоор дэмжих нь үр дүнтэй байгааг онцолсон юм.

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа, Э.Батшугар, Л.Соронзонболд, Ж.Энхбаяр, Г.Очирбат нар үг хэллээ. Инфляцын хүлээгдэж байгаа гүйцэтгэлийг зөв тооцох, арга аргачлалаа нэгтгэх, мэргэжлийн байж, амьдралд ойр бодлого, шийдвэр гаргаж ажиллахыг Улсын Их Хурлын гишүүн Д.Үүрийнтуяа зөвлөсөн бол Зээлийн мэдээллийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэрэгжилтэд анхаарч ажиллах шаардлагатайг Улсын Их Хурлын гишүүн Э.Батшугар сануулав. Мөн тэрбээр тэтгэврийн зээлийн бодлогыг ипотекийн зээлийнхтэй адил тусгайлан боловсруулж, шинэ бүтээгдэхүүн болгож гаргах, хугацааг хязгаарлалгүй, иргэд өөрийн хэрэгцээнд тохируулах боломжтойгоор тогтоох нь зүйтэй гэсэн санал хэлэв.

Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд иргэдийн өрийн дарамтыг багасгах, зээлийн хүүг бууруулахад анхаарах шаардлага байгааг онцолж, банкны салбарт гадаадын хөрөнгө оруулалт татахад ямар нөлөө үүсэх талаар иргэд, олон нийтэд зөв тайлбар, танилцуулга хийх нь зүйтэй гэлээ. Улсын Их Хурлын гишүүн Ж.Энхбаяр ирэх жилийн мөнгөний бодлогын зорилт өөдрөг байгаад талархалтай байна гээд, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнүүд инфляцад гол нөлөө үзүүлдгийг дурдаж, тус салбарын эдийн засгийн өсөлт, тогтвортой байдлыг хадгалах нь ихээхэн чухал гэдгийг хэлсэн юм. Харин Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат улс төрийн оноо авах гэсэн төсөл, хөтөлбөрүүдэд санхүүжилт гаргадаг явдлаа Монголбанк зогсоох хэрэгтэй гээд, монголчууд төгрөгийн ханш ам.долларын эсрэг тэдэн хувиар чангарлаа гэсэн мэдээлэл сонсохыг, тийм ирээдүйг хүсэж байна гэсэн юм. Өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүнийг дотооддоо үйлдвэрлэх төсөл, хөтөлбөрийг бодитойгоор дэмжиж ажиллах шаардлагатайг тэрбээр онцолж, “Хүнсний хувьсгал”, “Шинэ хоршоо” хөтөлбөрүүдээс ямар үр дүн гарсныг дүгнэх, “Цагаан алт” зэргээс юу хүлээж байгаагаа тооцох, бодитой шалгуур үзүүлэлт, тоо хэмжээ гаргаж тавих цаг болсныг санууллаа.

“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн талаарх Эдийн засгийн байнгын хорооноос гаргасан саналаар явуулах санал хураалтыг Улсын Их Хурлын чуулганы маргааш (2025.10.10)-ийн нэгдсэн хуралдааны эхэнд явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх