CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-10-09 • 1м унших

Авгай нөхөр хоёр хэрэлдэж байхад айлын хэрэгт хуруу дарж, хошуу нэмэх хамгийн муухай. Яг үүнтэй адил болчимгүй алхмыг АН-ын дарга О.Цогтгэрэл улс төрийн тавцанд гаргалаа. Аливаа улсын сөрөг хүчин тухайн парламентынхаа амин сүнс болж, эрх баригч намынхаа “идээ бээр”-ийг шахаж,  эрүүл зөв бодлогоор өрсөлдөж, үр дүнд нь улс орон хөгждөг тогтолцоотой. Товчоор дүгнэвэл, улс төрийн нам гэдэг улс орныхоо хөгжлийг харж нүүдэл хийдэг болохоос хувь хүн рүү чиглэсэн хов жив шиг асуудлаар хөөцөлддөггүй.

Эрх баригч нам  Ерөнхий сайд, УИХ-ын даргаараа хэнийг сонгох нь тухайн намын дотоод асуудал. Гэтэл АН-ын дарга О.Цогтгэрэл МАН-ын бүрэн эрхт төлөөлөгч аятай МАН-ын дотоод асуудалд хутгалдаж,  ардчиллын нэр хүндийг сэвтээж байгаа нь ардчиллын төлөө тууштай явдаг олон мянган  гишүүдийнхээ халуун сэтгэл рүү хүйтэн ус цацсантай адил үйлдэл боллоо.

Ард түмний  хүлээлтэд хүрэхгүй байгаа асуудалтай гаруудыг огцруулах асуудалд сөрөг хүчний байр сууриа жинтэйхэн илэрхийлээд жинхэнэ улстөрч гэдгээ харуулаад суух боломжтой байлаа.  О.Цогтгэрэлийн хувьд АН-ыг удирдах хэмжээний бэлтгэгдсэн улстөрч биш гэдгийг бид олон жишээнээс харж болно. Нэгэн ноцтой түүхийг эргэн сануулъя. 2021 оны дөрөвдүгээр сарын 02-ны өдөр. Дэлхий нийтээрээ айж байсан ковидын цар тахал намжаагүй байх үед хууль зөрчин, “Женко” Х.Баттулга АН-ын даргын сонгуулийг зохион байгуулж байв. Нэг тал нь Тувааных, нөгөө тал нь С.Эрдэнийн гэж хоёр хуваагдсан Ардчилсан нам тус тусдаа даргаа тодруулах дотоод сунгааг зарласан.  

Хоёр талаас сонгогдсон АН-ын даргын хэнийг нь албан ёсны дарга гэж үзэн Улсын дээд шүүх бүртгэх вэ гэдгээс ихээхэн зүйл хамаарна. Тиймээс Ц.Тувааны талынхан Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээлээр өөрсдийн нэр дэвшигчийг УДШ-д бүртгүүлэн, өөрийн хүнийг АН-ын дарга болгохоор тохироогоо аль эрт хийжээ. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд АН-ын даргаар “Тесо” группын эзэн, УИХ-ын гишүүн О.Цогтгэрэлийг тавихаар бүх тохироогоо хийсэн байв. Хэрвээ О.Цогтгэрэл АН-ын дарга болбол Ерөнхийлөгчийн сонгуулийн үед Х.Баттулгад хэрэг болно гэж тэрээр давхар тооцож байлаа. Харамсалтай нь, бүлэг фракцуудын хооронд битүү архидалт болж, эцэст нь энэ хуралд ирсэн Булганы төлөөлөгч нар О.Цогтгэрэлийг намын дарга, О.Амартүвшинг намын дэд даргаар тавих хороо найруулахаар “Женко” Х.Баттулгын “хүүхэлдэй” С.Гал-Эрдэнийн оффист үргэлжлүүлэн архидалт болсноор алуурчин Н.Түвшинбаяр улсын начин Э.Энхбатыг зэрлэг балмадаар зодож, тарчлаасан билээ.

Улмаар тэрээр найман сарын турш эмчлүүлсэн ч тархиндаа авсан маш хүнд гэмтлийн улмаас нас барсан.  Ийнхүү цусан зам татуулж, Ардчилсан намын дарга болохоор санаархсан түүнд одоо ч АН-ын олон мянган гишүүд дургүй байдаг.

Гэвч тэрээр АН-ын нэрийг өмнөө барьж, өнөөдөр намын дарга болсон ч улстөрийн аливаа асуудалд намаа наймаалцаад сууж байгаа нь ичгэвтэр хэрэг юм. Ямар сайндаа түүний энэ болчимгүй үйлдлийг харсан Э.Бат-Үүл “Намын дарга Цогтгэрэл ээ, сөрөг хүчний удирдагч гэдгээ маш сайн ойлгох хэрэгтэй. МАН-ыг “эмчлэх” гэж тэнэгтэв ээ” гэж үглэх вэ дээ.  Засгийн газраа солих чинь эрүүл засаглалтай улс оронд байж л байдаг улстөрийн нэгэн үзэгдэл. Засгийн газар нь уналаа гээд улс орноо уруудуулж байсан улс харин тун цөөн. Хөгжлөөрөө тэргүүлдэг Япон болон Герман улсад засаг солигдохыг зарчмын асуудлын хэмжээнд л авч үздэг. Харин тэд улс орныхоо том эрх ашиг дээр нэгдэж чаддаг тул засаг унасан ч эдийн засгаа унагадаггүй, эх орноо хорлодоггүй.  “Ажлаа хийж чадахгүй бол огцор” гэсэн шаардлагыг тэд тавьдаг байхад ардчиллын нэрээр парламентад “амьдарч” буй О.Цогтгэрэл  “Муу ажиллаж буй засгийг үргэлжлүүлж ажиллана” гэх утга илэрхийлж сууж буй нь улсаа хорлож байгаагаас өөрцгүй. Харин нэг хүн хэт олон жил удирдахаар ямар дарангуйллын нийгэм бий болдгийг өнгөрсөн цаг хугацаа руугаа өнгийгөөд харахад л хангалттай. Эцсийн үнэн бол төсвийн мөнгөөр ТЭСО компани томорч, түмэн олон ядуурах замдаа орох нь ойлгомжтой.  

Улстөрийн нам тэргүүлснээсээ хойш  анхны том шийдвэрээ гаргахдаа өөртөө ашигтай, намдаа хохиролтой гаргаж буй хүн цаашид улстөрийн тогоондоо удахгүй “шалзарч” үхэх хатуухан  хувь тавилан хүлээж буй гэдэгтэй мөрийцөхөд лав алдахгүй. Ийнхүү О.Цогтгэрэл Тэсо компанийхаа зайрмагийг зарж байгаа аятай намаараа дэнчин тавьж, улстөрийн ашиг хонжоо хайж явахад тус намын Үндэсний бодлогын хороо нь таг чиг байгаа нь гайхалтай. Угтаа ҮБХ нь намын даргынхаа болчимгүй шийдвэрийг сөрж зогсох ёстой атал амаа үдүүлсэн мэт нам чимээгүй. ҮБХ-г УИХ-ын гишүүн О.Амгаланбаатар тэргүүлдэг бөгөөд одоогоор тэрээр бас л эх орныхоо эрх ашгийн эсрэг Нарансэвстэйн боомтыг нээх гээд амьсгаа дээгүүр Алтай нутгаараа эргэлдсээр байгаа бололтой. Өнөөдөр манай улс УИХ-даа таван намын төлөөлөлтэй. Эдгээр таван нам нийлээд эх орныхоо төлөө нэгдэж,  эрх баригчдад хяналт тавьж, ажилладаг байх ёстой.  Гэтэл ард түмнийхээ эрх ашгийг уландаа гишгэж, Өнөөдөр манай улс УИХ-даа таван намын төлөөлөлтэй. Эдгээр таван нам нийлээд эх орныхоо төлөө нэгдэж,  эрх баригчдад хяналт тавьж, ажилладаг байх ёстой.хариуцлага тооцохоосоо хулчийж,  олон улсад жишээ болгон яригддаг олон намын тогтолцоо бүхий парламентаа өөрсдийнхөө гараар үгүй хийж байгаа нь харамсалтай.  ИЗНН-ын төлөөлөл энэ удаагийн парламентад түүхэндээ УИХ-д хамгийн олон суудалтай болсон бол Үндэсний эвсэл анх удаа суудалтай болсон гээд сайн тал олон бий. Харин тэд өнөөдөр тараа таниулж, төрөө бужигнуулж явна. Айлын хэрүүлд орох муухай, авгай нөхөр хоёр уураа гарахаар эвлэрдэг шүү дээ.

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
ДУНДГОВЬ АЙМГААС ШАЛГАРСАН УЛСЫН АВАРГА МАЛЧДЫН НЭРС
22 цагийн өмнө • 1м унших
Шууд
Х. ХАТАНБААТАР АНУ-ЫН ИНДИАНА МУЖИД ТУЛАЛДАЖ ЯЛАЛТ БАЙГУУЛЛАА
22 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Трамп:Ираныг цөмийн хэлэлцээ хийхгүй бол дараагийн довтолгоог эхлүүлнэ
22 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Х. БУЛГАНТУЯАД ХИЛИЙН ХОРИГ ТАВЬЖЭЭ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Цахилгааны хязгаарлалт хийх байршлууд
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Бүх нийтийн их цэвэрлэгээг хоёрдугаар сарын 10-15-нд зохион байгуулна
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Тэмээчин бүсгүйчүүд Геннисийн амжилт тогтооно
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэнд нэг сарын хугацаатай үүрэг өгчээ
23 цагийн өмнө • 1м унших
Шууд
Түргэний машинуудад хотхон, хорооллуудын хаалгыг нээдэг тоноглол суулгана
2026-01-27 • 1м унших
Шууд
ҮХЦ: Ерөнхий сайдыг огцруулах хугацааг өөрчилсөн хуулийн заалтуудыг түдгэлзүүллээ
2026-01-27 • 1м унших
Танд хэрэгтэй
Цахилгааны хязгаарлалтын улмаас учирсан хохирлыг хэн хариуцах вэ?
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
2029 оны Азийн өвлийн наадам хойшлогдлоо
2026-01-27 • 1м унших
Гадаад мэдээ
Барьцааны хүмүүс ба цогцсуудыг Израилд хүлээлгэн өгч дуусжээ
2026-01-27 • 1м унших
Шууд
Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд АТГ-ынхан нэгжлэг хийж саатууллаа
2026-01-26 • 1м унших
Шууд
108 утсанд 1080 дуудлага иржээ
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Г.Занданшатар: Зээлийн хүү бууруулах стратеги боловсруулж, УИХ-д өргөн барина
2026-01-26 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-26 • 1м унших
Шууд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх уламжлалт анагаах ухааныг хөгжүүлэх тухай зарлиг гаргалаа
2026-01-26 • 1м унших
Улс төр
Монголын тариаланчдын холбооны шинэ тэргүүн
2026-01-26 • 1м унших
Улс төр
АН-ын саналын эрхтэй Улс төрийн зөвлөлийн гишүүд
2026-01-26 • 1м унших
Эдийн засаг
Ч.Номингийн амласан амжилт аялал жуулчлалд биеллээ олж эхэллээ
2026-01-26 • 1м унших
Шууд
"Улаанбаатарын өвлийн наадам–2026”
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
Энэтхэгт үхлийн аюултай нипа /nipah/ вирус дэгджээ
2026-01-26 • 1м унших
Шууд
“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-26 • 1м унших
Гадаад мэдээ
 Унц алтны биржийн үнэ 5000 ам.доллароос давж, түүхэн дээд үзүүлэлтэд дахин хүрлээ
2026-01-26 • 1м унших
Шууд
У.Хүрэлсүх: Тэмээ хоёр дахин өссөн нь малчид, тэмээчдийн нөр их хөдөлмөрийн үр дүн
2026-01-25 • 1м унших
Гадаад мэдээ
Абу-Дабигийн дараагийн уулзалт ирэх сарын нэгэнд товлогджээ
2026-01-25 • 1м унших
Шууд
Вьетнамд зорчих иргэдийн анхааралд...
2026-01-25 • 1м унших
Шууд
ОН ГАРСНААС ХОЙШ МОНГОЛД 35 МЯНГА ГАРУЙ ЖУУЛЧИН ИРЖЭЭ
2026-01-25 • 1м унших
Шууд
Маргаашнаас сурагчдын хичээл эхэлнэ
2026-01-25 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх