Сүүлийн үед Дугуй цагаан орчмын шавар гэрүүдийг буулгасан асуудал хэл ам дагуулаад буй. Өнгөрсөн удаад иргэдийн хүсэлтийн дагуу Хотын дарга холбогдох албаныхны хамт Туул гол, Дугуй цагаан орчмын газруудад ажиллаж, нөхцөл байдалтай танилцаж, улмаар төлөвлөлтийг 2022 оны төсөвт суулгасан байна. Гэтэл тендер, сонгон шалгаруулалт зарлахад “Энигма” ХХК тус газраа 1.9 тэрбум төгрөгөөр янзална хэмээсэн байна. Мөн тус компани дөрвөн байршилд зөвшөөрөлгүй барилгын ажил эхлүүлжээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүрэгт 22-ын товчооны орчимд 30 га газрыг дуудлага худалдаагаар авсан ч төлбөрөө төлөөгүй гэх асуудлууд үүсээд байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “ Улаанбаатар хотод хууль зөрчсөн маш олон асуудал байна.
БОАЖЯ-ын сайд Б.Бат-Эрдэнэ ээ, Туул голын урд хууль бусаар олгосон газруудыг яах вэ.
Улаанбаатар хотын эдэлбэр газруудыг хуулийн дагуу цэгцэлж өгөөсэй гэж Байгаль орчны сайдаасаа хүсмээр байна. Хуулийн хэлтсээс БОАЖ-ийн сайдад Богд уулын 33 аманд хууль зөрчсөн газруудын мэдээллийг өнөөдрийн дотор хүргүүлээрэй. Залуу, эрч хүчтэй сайд богино хугацаанд шийдэж өгнө гэдэгт итгэлтэй байна. Мөн Горхи, Тэрэлжийн бүс нутагт гэмт хэрэг их гарч байна” хэмээв.