Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг өнөөдөр /2025.10.08/ танилцууллаа. Тодруулбал, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбоотой олон нууц гэрээ байдаг талаар олон жил ярьж ирсэн. Зарим улстөрчид энэ гэрээг ил тод болгох ёстой гэдгийг хэлж, шаарддаг. Тийм учраас өнөөдрийн хуралдаанаар бүх мэдээллийг ил тод болгох шийдвэрийг гаргалаа. Мөн Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний гэрээ хэлэлцээрүүдийг бүгдийг нь ил болгох шийдвэрийг гаргалаа.
Мөн нийт 149 төслүүдийг эрэмбэлэх Засгийн газрын тогтоол батлагдлаа. Төслүүдийг дөрвөн бүлэг, 14 үзүүлэлтээр эрэмбэлж байна. Төслүүдийг 70 хувь нь хэрэгжиж эхлээгүй байгаа аж.
Түүнчлэн ОХУ-аас ямар ч нөхцөлд шатахуунаар таслахгүй гэдгээ мэдэгдэж, гэрээний дагуу хэвийн нийлүүлж байгааг дуулгалаа. Манай улсын гол нийлүүлэлтийг хангадаг Ангарскийн үйлдвэрийн засвар долоо хоногийн дараа дуусах бөгөөд баруун аймгуудад шатахууныг Улаанбаатар хотоос хангаж байгаа аж.
Шатахууны нэг сарын нөөцийг хадгалдаг сав барихад 500 тэрбум төгрөг болдог. Тийм учраас төрөөс энэ нөөцөө хийж, нөөцөө бүрдүүлэх бэлтгэл ажлыг хангаж байгаа аж. Түүнээс гадна БНХАУ-аас одоо ч шатахуун нийлүүлж байгаа ч дамжуулан ачиж, буулгах төвүүдийг нэмэх хөрөнгө оруулалтыг хийх чиглэлд аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж шаардлага бий гэлээ.