Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдааны үеэр баруун бүсэд гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх Засгийн газрын тогтоол гарсан байна. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээллээ. Тэрбээр "Өнгөрсөн зун баруун бүсийн ихэнх аймаг, сумын нутаг гантай байсан. Үүний улмаас малын тарга тэвээрэг гүйцээгүй, ахиу хадлан тэжээл авч чадаагүй.
Улаан буудайн ургац алдсанаас болж алслагдсан баруун бүсэд гурилын үнэ өсөх болсон. Тиймээс баруун бүсэд гурил, тэжээлийн гаалийн татварыг тэглэх тогтоолыг гаргалаа. Тодруулбал,
-Баян-Өлгий аймгийн Цагааннуур,
-Ховд аймгийн Ярант,
-Увс аймгийн Боршоо,
-Завхан аймгийн Арцсуурь,
-Говь-Алтай аймгийн Бургастай боомтоор импортлох гаалийн татварын хувь хэмжээг 2025 оны аравдугаар сарын 16-наас 2026 оны дөрөвдүгээр сарын 10-ныг хүртэлх хугацаанд тэг хувь байна" гэлээ.