Д.Амарбаясгаланг албаа өгч шалгуулахыг шаардлаа
2025.10.07 •
1м унших
Засгийн газрын гишүүд, УИХ-ын зарим гишүүд УИХ-ын дарга Д.Амарбаясгаланг өөрийн хүсэлтээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, нэр холбогдоод буй хэргүүдээ хуулийн байгууллагаар шалгуулахыг шаардаж мэдээлэл хийлээ.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр "УИХ-ын дарга Д.Амарбаясгалан нүүрс, авлига, албан тушаалын хэргээ шалгуулж, нэрээ цэвэрлэтэл УИХ-ын даргын албыг хаших эрхгүй. УИХ бол Монголын ард түмний төлөөлөл. Энэ байгууллагыг цэвэр хүн удирдах ёстой. Сүүлийн үед авч байгаа мэдээллээр Д.Амарбаясгаланд хамаатай, үндэсний аюулгүй байдалд харш байж болох зүйлс харагдаж байна" гэлээ.