Т.Цолмонсайхан
Т.Цолмонсайхан - Сэтгүүлч
2025-10-06 • 1м унших

УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарыг Үндсэн хууль, Төсвийн болон Ашигт малтмалын тухай хуулийг зөрчсөн гэж “шүгэл үлээв”. Ерөнхий сайдад асуулга тавьсан тэрээр Үндсэн хуулийн цэцэд хандахаа мэдэгдчихлээ. П.Сайнзоригийн Г.Занданшатар руу хандсан шүүмжлэл өнгөрсөн наймдугаар сарын 20-нд баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолоос үүдсэн байна. Уг шийдвэрийн 3.11-т зааснаас харахад нүүрс, жоншийг энэ оны 12 дугаар сарын 31 хүртэл АМНАТ-аас бараг л чөлөөлчихөж.

 УИХ-ын гишүүн П.Сайнзориг Ерөнхий сайд Г.Занданшатарын өнгөрсөн наймдугаар сарын 20-нд баталсан Засгийн газрын 55 дугаар тогтоолыг том бизнес, том компанид найр тавьсан гэж хардаж байна. Он дуустал хэрэгжих  тус тогтоолд яг ямар заалт туссаныг лавлаж харъя. Ахиад онцлоход жонш, нүүрснээс  АМНАТ бараг л авахгүй гээд заачихаж.

Бүр тодруулж хэлбэл тус тогтоолын 3.11-т “Ашигт малтмал экспортлогч аж ахуйн нэгж нь тухайн төрлийн экспортын бүтээгдэхүүний дөрөвний нэг, түүнээс дээш хувийг Уул уурхайн биржээр арилжаалсан тохиолдолд нийт экспортод гаргасан тухайн төрлийн бүтээгдэхүүний АМНАТ ногдуулах борлуулалтын үнэлгээг Биржийн болон зах зээлийн үнийн эх сурвалжийн нэр зарлах тухай Засгийн газрын 2016 оны хоёрдугаар сарын 1-ний өдрийн 81 дүгээр тогтоолын хоёрдугаар хавсралтад заасан Уул уурхайн бүтээгдэхүүний бирж (Монголынхөрөнгийн бирж)-ийн арилжааны үнээр тооцож, АМНАТ ногдуулна” гэсэн заалт дурайж байна. 

 Ерөнхий сайд АМНАТ чөлөөлөөгүй бол 200 цэцэрлэг барих байв

   Хар үгээр хэлбэл, экспортолж буй  нүүрсний 25 хувийг биржээр, 75 хувийг биржээс гадуур зарна, гэхдээ  АМНАТ-ыг нь биржийн үнээр тооцож авна гэсэн шийдвэр өнгөрсөн наймдугаар сард гарчээ. Ерөнхий сайд Г.Занданшатар, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням хоёрын гарын үсэгтэй  шийдвэр он дуустал хэрэгжинэ. Ингээд харахаарнүүрс экспортлогчид он дуустал АМНАТ-аас бараг л чөлөөлөгдчихсөн байна.

 Бирж болон Ганцмодны үнийн зөрүү 30-40 ам.доллар. Ингээд харахаар нүүрс экспортлогчид он дуустал асар их мөнгө АМНАТ-д төлөх байснаасаа чөлөөлөгджээ. Гэтэл нөгөө талд эдийн засаг тааруу, гадаадын хөрөнгө оруулалт таг гацсан хэцүү дүр зураг харагдаж байгаа. “Эмч, багш нарын цалинг нэмэх боломжгүй” гэж Сангийн сайдаасаа Ерөнхий сайд хүртлээ мэдэгдчихсэн суугаа  ийм хүнд цагт хамгийн ашиг, мөнгө олж байгаа уул уурхайн компанийн татвар, төлбөрийг ганц тогтоол гаргаад чөлөөлнө гэдэг цагаа мэдрээгүй шүүмжлэл. 

 Бүр тодруулж хэлбэл уг тогтоолд  экспортолж буй нүүрсний 25 хувийг биржээр, 75 хувийг биржээс гадуур зарж болногэсэн заалт дурайж байна. Гэхдээ АМНАТ-ыг нь биржийн үнээр тооцож авна гээд заачихаж. Гэтэл бирж болон Ганцмодны үнийн зөрүү 30-40 ам.доллар. Төгрөгт шилжүүлбэл 140 мянган төгрөг давсан том зөрүү гарч байна. Өөрөөр хэлбэл нүүрс экспортлогчид он дуустал АМНАТ-аас ер нь л чөлөөлөгдчихсөн  гэсэн үг. 

 Бирж, Ганцмодны үнэ хэр зөрүүтэй эсэх дээр хэдэн тоо хэлье. Зургадугаар сард Ганц модонд нэг тонн нүүрсний үнэ 100.2 ам.доллар байсан бол бирж дээр 78 ам.доллар байж. Харин долдугаар сард Ганцмодонд 116 ам.доллар, бирж дээр 80 ам.доллараар худалдаалагджээ. Ерөнхий сайдын шийдвэр гарсан наймдугаар сард Ганцмод боомт дээр 135 ам.доллар байсан нүүрсийг биржээр 90 ам.доллараар арилжсан байх юм. 

 Эдийн засаг хэцүүдсэн үед ийм том зөрүүг АМНАТ-аас чөлөөлнө гэдэг бүдүүн зүрхтэй Ерөнхий сайдын л хийх ажил гэж учир мэдэх улс толгой сэгсэрч байна.Г.Занданшатарын гаргасан 55 дугаар тогтоол он дуустал хэрэгжсэнээр төсөвт нүүрснээс орж ирэх 200 тэрбум төгрөгорж ирэхгүй нь тодорхой болчихож.  200 тэрбум төгрөг бол200 цэцэрлэг өлхөн барьчих мөнгө. 

 Ухаахудагаас иргэдэд наалддаг АМНАТ-ийг тэглэвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ

 Ерөнхий сайдын мутарласан уг тогтоолд нүүрснээс гадна жонш гэсэн үг бий. Гэвч “Жонш бол нэр хаах гэж оруулсан үг төдий,  жоншны экспорт нүүрстэй харьцуулахад хумсын толионы чинээ зүйл” гэж эдийн засагчид онцолж байна. Тэгэхээр нүүрсэн дээр л энэ хөнгөлөлт жинхэнэ утгаараа, бүрэн дүүрэн хэрэгжинэ гэсэн үг. 

 Жижиг Тавантолгой гэх мэт жижиг экспортлогчдыг эс тооцвол нүүрс экспортлодог хувийн ганцхан том компани манай улсад бий. Тэр нь MCS-ийн охин компани болох “Энержи ресурс”. Ингээд харахаар “Энержи ресурс”-т л энэ шийдвэр ашигтай тусч байна. Тэгэхээр П.Сайнзориг гишүүний хэлээд байгаа 200 тэрбум төгрөгийн бараг ихэнх нь төсөвт биш, нүүрсний монополь экспортлогч компанийн халаасанд орно гээд багцаалдчихаж болно. 

 АМНАТ бол монгол хүн бүр байгалийн баялгаас өгөөж хүртэх эрхтэй гэх Үндсэн хуулийн зарчмыг амьдрал дээр бодит утгаар нь хэрэгжүүлж буй төлбөр л дөө. Үгчилж задалбал ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр гэсэн утгатай тодорхойлолт. Ухаа худагийг гэхэд “Энержи ресурс”дангаараа эзэмшдэг. Тэр утгаараа нүүрс экспортолж олсон бүх ашиг нь “MCS”-т ирдэг.

Хятадын зах зээлд өндрөөр үнэлэгддэг коксжих нүүрсний баялаг нөөцтэй цор ганц шахуу энэ ордоос монголчууд АМНАТ гэх мэт татвар, төлбөрөөр дамжуулж л өчүүхэн өгөөж хүрсээр өнөөг хүрсэн. Гэтэл төсвөөр дамжуулж иргэдийн хүртдэг энэ багахан өгөөжийг Г.Занданшатар авахгүй гэсэн шийдвэр гаргаж, MCS-т найр тавьчихжээ. Илтэд хууль зөрчсөн энэ үйлдэлд нь П.Сайнзориг гишүүн дургүйлхэж цэцэд хандахдаа тулсан юм байна. Товчхондоо Г.Занданшатарын тогтоол “MSC”-т тэрбум тэрбумын ашиг, төсөвт тэрбумтэрбумын  хохирол авчирчээ.

 Г.Занданшатарт том компани, том мөнгөний төлөө АМНАТ-ыг тэглэх санаа байхыг үгүйсгэх аргагүй. Гэхдээ хуульд өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал учраас мань эрд хэчнээн санаа нь байвч гүйцэлдүүлж чадахгүй. Гэхдээ АМНАТ-аас хэдхэн сарын хугацаанд хэдэн зуун тэрбумаар чөлөөлнө гэдэг эдийн засагт халтай шийдвэр. Ухаахудагаас иргэдэд наалддаг АМНАТ-ыг бүр тэглэчихвэл эдийн засаг элгээрээ хэвтэнэ. Учир нь төсөвт орж ирдэг мөнгөний ихэнх хэсгийг уул уурхай, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг дийлэнхийг нүүрс эзэлдэг юм.  

 Г.Занданшатар ганц компанид зориулсан шийдвэр яагаад гаргах болов?

   Г.Занданшатар ганц компанид зориулсан ийм шийдвэр яагаад гаргах болов гэсэн асуултыг хариултгүй үлдээж болохгүй. Хариулт олохын тулд түүнийг Ерөнхий сайд болсон үе рүү буцаж очих учиртай. “Ухаа худагийн өгөөжийн тодорхой хувийг ард түмэн хүртэх ёстой” гэж мэдэгдээд MCS-ийг хэлэлцээрийн ширээний ард дуудсан анхны Ерөнхий сайд бол Л.Оюун-Эрдэнэ.

Гэвч MCS-ийн удирдлагууд хэдэнтээ дуудсан ч  хэлцэлд нь ирээгүй юм. Ордонд Ж.Баярмаа, Д.Энхтүвшин нарын MCS-ийн мөнгөөр УИХ-д орж ирсэн гэгддэг гишүүд Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын төсвийг “бойкотлож”, Төв талбайд О.Уламсайханаар тэргүүлүүлсэн хүмүүс “Нотол”, “Огцор”гэх мэт өндөр мөнгөн дүнтэй, асар нарийн зохион байгуулалттай жагсаал зохион байгуулсны эцэст Л.Оюун-Эрдэнийн Засгийг газар унаж байв. Дан ганц MCS мөнгө гаргаад унагачихдаг хөнгөхөн ажил биш л дээ, засаг унагах акц. Гурван үсэгтэй энэ компанийн ард өөр ч том хүч бий. Тэр бүгдийг бичвэл цаг, зай талбай их орох учраас ингэсгээд орхиё. 

 Өнгөрсөнд өрнөсөн энэ бүхнийг эргээд харахаар Ерөнхий сайд улстөрийн карьер нь нэгэнт дуусчихсан өөрийг нь гүйцэтгэх засаглалын тэргүүний өндөр суудалд залж өгсөн “MCS”-т өрөө төлжээ. Тодруулж хэлбэл Засгийн газрын  55 дугаар тогтоолоор ач санасан сэтгэлээ илэрхийлсэн болж таарч байна. АМНАТ-аас өчнөөн тэрбумаар нь чөлөөлж өрөө төлнө гэдэг бас л том хариу. “MCS”-ийг О.Уламсайхан гэж залуугаар авторласан өндөр зохион байгуулалттай өчнөөн өдрийн жагсаалд дор хаяж гуч, дөчин тэрбум төгрөг зарцуулсан гэх хардлага таамаг дуулддаг. Ингээд бодохоорMCS Л.Оюун-Эрдэнийг унагасан жагсаалд хийсгэсэн мөнгөө хэд нугалаад олчихож. 

Эх сурвалж: Өдрийн сонин 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх