Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойг хамтатган тэмдэглэх энэ жилийн наадмын нээлт, хаалтын ажиллагааны төсвийг 1.5 тэрбум төгрөгөөр баталсан. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх санхүүжилтээсээ нэг ч төгрөг шилжүүлээгүй байгаа аж.
Энэ талаар МУГЖ Г.Амгаланбаатар "Төр засгаас 100,101 жил гээд л сүржигнээд байх юм. Энэ жилийн төрийн наадмын нээлт стадионд болох нь худлаа боллоо шүү. Ард түмэн минь их юм хүлээгээд хэрэггүй шүү. Өнөөдөр зургаадугаар сарын 13. Одоо болтол төрөөс шийдэгдсэн мөнгөнөөс ганц ширхэг хадаасны мөнгө ч орж ирээгүй байна. Ид шидтэн л биш бол амжихаа байлаа" хэмээн цахим хуудастаа бичжээ.
Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын арга хэмжээний найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг сонгосон ба арга хэмжээг бүхэлд нь Драмын театрт хариуцуулжээ.