Он гарснаас хойш 690 мянган жуулчин иржээ
2025.10.04 •
1м унших
Манай улсад он гарснаас хойш 10 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд 690 мянган жуулчин ирээд байна.Тэднээс 83538 нь өнгөрсөн есдүгээр сард ирсэн байх юм. Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр Монгол орныг сонирхохоор ирсэн жуулчдын 150 мянга гаруй нь БНХАУ, БНСУ, ОХУ-аас, 20 мянга гаруй нь Япон, Казахстанаас, 10 мянга гаруй нь АНУ, Тайвань, Германы иргэд байлаа.
