УИХ-ын чуулганы өнөөдрийн /2025.10.02/ нэгдсэн хуралдаан 10 цаг эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд , Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд -ийг хэлэлцэх товтой байсан юм.
УИХ-ын чуулганы эхэнд АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл хэлэхдээ, өнөөдөр УИХ-аар хэлэлцэх хоёр хуулийн төсөл тэр дундаа Хөдөө аж ахуйн тухай хууль дээр завсарлага авах үндэслэлүүд бий. Энэ хуулиар шийдэж байгаа асуудлуудыг харахад хөдөө аж ахуй гэсэн мөртлөө зөвхөн мал аж ахуйн асуудлыг шийдсэн, шийдэж байгаа асуудал бага харагдаж байна. Иймээс завсарлага авах үндэслэл байна гэж харж байна.
Хоёрдугаарт, АН-ын Улс төрийн зөвлөлөөс бүлэгт УИХ-ын даргын ёс зүйн асуудлаар, Улсын төсөв эзэнгүйдэж байгаа асуудлаар чиглэл өгч, байр сууриа илэрхийлэх шаардлага хүргүүлсэн. Ийм учраас яг одоо АН-ын бүлгийн гишүүд чуулганы танхимыг орхин гарч бүлгийн хурлаараа эдгээр асуудлыг ярилцана. Хоёрдугаарт, гишүүд ирцэндээ орчихоод чуулганы хуралдааныг орхин гарч бүлгийн хуралдаа орох ёстой. Намын удирдах байгууллагын шийдвэр "Надад хамаагүй" гэсэн гишүүд байвал суугаад үлдэж болно. Бид хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой завсарлага авахаа болилоо.Олонх ирцээ бүрдүүлээд, хурлаа үргэлжлүүлээд яв. АН-ын бүлэг одоо хуралдаж тодорхой асуудлаар санал нэгтгэх шаардлага байгааг хэлье" гэлээ.




