МАН-ын Хяналтын ерөнхий хороо өчигдөр хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Энхбаярыг намаас хөөх эсэх асуудлыг хэлэлцжээ. Улмаар тус хорооны гишүүдийн олонх Б.Энхбаярыг МАН-аас хөөхийг дэмжсэн байна. Түүнийг өнгөрсөн мягмар гарагт Ерөнхий сайд Г.Занданшатар ХЗДХ-ийн сайдаар томилохоо мэдэгдээд байсан юм. Түүнчлэн түүнийг өнөөдрийн УИХ-ын нэгдсэн хуралдаанаар Хуульзүй, дотоод хэргийн сайдаар томилох тухай асууудлыг хэлэлцэх тухай асуудлыг оруулах болов у угэсэн хүлээлт нийгэмд байсан. Гэвч уг асуудал хэлэлцэх жагсаалтад багтаагүй бололтой.
УИХ-ын чуулганы хуралдаан тов ёсоор өнөөдөр 10.00 цагт эхэлнэ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ. Үүнд:
· Хөдөө аж ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, үргэлжилнэ/
· Хүнсний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай нарын 10 гишүүн 2025.06.19-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх, асуулт, хариулт 120 минут, үргэлжилнэ/




