Ерөнхий сайд Г.Занданшатар нүүрсний хулгайчидтай тэмцэхийн тулд "ХЗДХ-ийн сайдаар Б.Энхбаярыг томилж байна" хэмээн мэдэгдсэн. Тэгвэл уг асуудалд УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу дараах байр суурийг илэрхийллээ. Тэрбээр "Бүх ард түмний нүдэн дээр ХОНГИЛ-ынхоо харуулыг заналтайгаар сольж үзүүллээ дээ. Юун хууль засаглах. “Хүн л засагладаг юм! Харцгаа та нар!” гээд ил тод хашгирчихаад орлоо.
Хоёрдугаарт, Авлига хулгайтай ингэж тэмцэхгүй. Үүнийг бүх юм болсоны дараа жонгинох, гонгинох, өс зангиадах гэнэ.
Өмнөх Ерөнхий сайдыг ч авлигатай огт тэмцээгүй гэж үздэг маань ийм л шалтгаантай. Уг нь улсын Ерөнхий сайд хүн байна даа, гарч ирээд “Уул уурхайг төрөөс салгалаа” гээд шийдвэрүүдээ танилцуулсан бол монголчуудын нар гарах байлаа. Төр хэдий чинээ хөрөнгөтэй байна, төдий чинээ авлига, хулгай цэцэглэнэ. Төрийг энэ их өмч, эрх мэдлээс салгахгүйгээр “Авлигатай тэмцэнэ!” гэдэг үг бүхэн хоосон авиа" гэсэн юм.




