Иргэд сайн дураараа Туул гол, Сархиа уулыг цэвэрлэлээ
2022.06.13 •
1м унших
Амралтын өдөр (2022.6.12)-ийн WeLoveU олон улсын байгууллгагын сайн дурын гишүүд Туул гол, Сархиа уулын энгэр орчмын хог, хаягдлыг цэвэрлэжээ.
“Цэвэр дэлхий” (Clean World) хөдөлгөөний хүрээнд нийслэлийн ундны усан хангамжийн эх үүсвэр болсон Туул голын эргийн дагуух нэг км орчим талбайн хог цэвэрлэх ажилд WeLoveU байгууллагын гишүүд, тэдний ар гэр, хөрш гээд ойролцоогоор 400 гаруй хүн цэвэр цэмцгэр орчин бүрдүүлэхийн төлөө сэтгэл хүслээ нэгтгэн оролцсон байна.
Сайн дурынхан Туул голын эргийн дагуу, мөн усны захаар хөглөрсөн хаягдал цаас, хуванцар, резин, хуванцар эдлэл, төмөр, архи, ундааны шил, нэг удаагийн хэрэглээ гэх мэт 350 гаруй уут ахуйн хог хаягдал цэвэрлэсэн байна.