МАН "жигүүрлэлээ"
2025.09.27 •
1м унших
Бага хуралдааны завсарлагаар МАН-ын гишүүдийн зүгээс "Хамтын хүч" жигүүр байгуулж буйгаа мэдэгдлээ. Хамтын хүч жигүүрийг Бага хурлын нйит гишүүдийн 126 нь дэмжжээ. Өөрөөр хэлбэл намын дүрэмд заасанчлан уг жигүүр намын байгууллага болж үйл ажиллагаа явуулах юм байна. Түүнчлэн тэд намын энгийн гишүүдийн дуу хоолой болж, намын удирдлагуудтай тулж ажиллах гэнэ.
Тодруулбал тэд МАН-ын үндсэн дүрмийн 5 дугаар бүлгийн 20.4-т “МАН-ын Бага хурлын гишүүдийн дөрөвний нэгийн дэмжлэг хүлээвэл намд жигүүр байгуулахыг зөвшөөрнө” гэж заасан байдгийг үндэслэл болгожээ.