Хятадтай хиллэдэг авто замын боомтуудыг 7 хоног түр хаана
2025.09.27 •
1м унших
Гаалын ерөнхий газраас хилийн боомтуудын ирэх аравдугаар сарын ажиллах цагийн хуваарийг танилцуулаа. Агаарын болон ОХУ-тай хиллэдэг боомтууд цагийн хуваарийн дагуу ажиллах бол БНХАУ-тай хиллэдэг авто замын боомтуудын цагийн хуваарьт өөрчлөлт оржээ.
Тодруулбал, Хятадын бүх нийтээр тэмдэглэх үндэсний их баяртай холбогдуулан Замын-Үүд, Гашуунсухайт, Бичигт, Ханги тэргүүтэй арван авто замын боомт аравдугаар сарын 1-нээс 7-нийг хүртэл түр хаах аж.
Харин төмөр замын Замын-Үүд боомт олон улсын галт тэрэгний хуваарийн дагуу ажиллана.
