МАН-ын Бага хурал
2025.09.27 •
1м унших
Монгол Ардын намын Бага хурлын VIII хуралдаан Тусгаар тогтнолын ордонд хуралдаж байна. Хуралдаанд оролцох 428 төлөөлөгч байгаа бөгөөд 80 гаруй хувийн ирц бүрдсэнээр үү хуралдааныг эхлүүлж буйгаа Монгол Ардын намын дарга Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр эхлээд энэ удаагийн хуралдааны дарга, дэд дарга нарыг сонгосон бөгөөд Бага хурлын VIII хуралдааныг УИХ дахь Монгол Ардын намын бүлгийн дарга Ж.Бат-Эрдэнэ ахадж, дэд даргаар Бага хурлын гишүүн Г.Гангамөрөн нарыг сонгон хуралдуулж байна.
Энэ удаагийн хуралдаанаар Бага хурлын зарим гишүүнийг чөлөөлөх, шинээр сонгох, ээлжит XXXI Их хурлын товыг тогтоох, төлөөлөгчдийг сонгох журам зэрэг асуудлыг хэлэлцэнэ гэдгийг хуралдаан даргалагч танилцууллаа.