Төрийн ордныг бужигнуулж, түмэн олныг хоёр хувааж буй “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсгол болж байна.
Тодруулбал, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо хамтран “Халзан бүрэгтэй” орд газрын ашиглалт, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөлөл, эрсдэлийг нарийвчлан судлах сэдэвт ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулахаар болсон. Сонсголд Ховд аймгийн 65 иргэн зорин ирж оролцож байгаа юм. Уг иргэд “Халзан бүрэгтэй” төслийг эсэргүүцэн жагсаж нутгаа хамгаалж буй иргэдийн төлөөлөл. Эргэн сануулахад тус нутаг дэвсгэрт урд хожид үзэгдээгүй төл малын гажиг, хүний биед илрэх эрүүл мэндийн сөрөг нөлөөллүүд гарч эхэлсэн.
Нээлттэй сонсголд “Халзан бүрэгтэй” орд газрын асуудлаар холбогдох төрийн байгууллагын холбох албан тушаалтнууд оролцож шинжээчийн дүгнэлт, мэдээлэлтэй танилцаж байгаа юм. Харин "Халзан бүрэгтэй" төслийнхөн болон ТӨРИЙХӨН ашигтай гэхээс өөр халхлах үггүй өвдөг шороодож байна.



