2022 оны зургаадугаар сарын 15-29-нийг хүртэл 14 хоногийн хугацаагаар зарим хэрэглэгчийн хэрэгцээний халуун усыг түр хязгаарлахаар болсныг Улаанбаатар Дулааны Сүлжээ/УБДС/ ТӨХК-аас мэдээллээ.
Тодруулбал, Барс 2 захаас Хархорин зах хүртэл 1 болон 10 дугаар хорооллын авто замын урд хэсэг, Түндэмүн саун, Гурван билэг их дэлгүүрийн урд талын орчим, Хуучин тээврийн товчоо, 5 дугаар хороолол, 40, 50 мянгат, Баруун дөрвөн зам орчим, Хонхорын 7 дугаар байр орчмын айл өрх, ААН байгууллагын халуун усыг хязгаарлана гэв.
Энэ хугацаанд ирэх өвлийн бэлтгэл ажлын хүрээнд дулааны шугам тоноглолд үзлэг, үйлчилгээ хийх, хаалт арматур солих, шинэчлэх, дулаалга болон жийргэвч шалгах, нягтын шахалт хийх, турших ажлууд хийгдэх юм байна.
Дээрх байршлуудын харьяа ОСНААКонторууд мөн өөрийн эзэмшлийн шугам тоноглолд ээлжит засвар үйлчилгээгээ амжиж хийх шаардлагатай байдаг тул зарим тохиолдолд хугацаа өөрчлөгдөх магадлалтай. Иймд 7004-7005 тоот утсаар болон харьяа орон сууцны контороос мэдээллээ авах боломжтой аж.
Харин өмнөх буюу зургаадугаар сарын 2-14-ний хооронд засвар хийгдэж буй газруудыг хэрэглээний халуун усаар хангахаар ажиллаж байгааг УБДС-аас мэдэгдлээ.