Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн салбартаа тулгарсан нөхцөл байдал, сүүлийн үед гарах болсон осол гэмтлийн талаар доорх тайлбарыг өглөө.
Ослууд гэхээсээ илүүтэй техникийн саатлууд их гарч байна. Дийлдэшгүй нөхцөл байдлууд байна. Ашиглалтын хугацаа дуусчихсан тоног төхөөрөмж дээр, хүний хүчин зүйлээс шалтгаалахгүйгээр гарч байгаа осол гэмтэл үнэхээр хүнд байна.
Эдгээрийг шинэчилж, сайжруулахад, дор хаяж, 2 тэрбум ам.доллар шаардлагатай. Зөвхөн хоёр гегаватт авчираад Улаанбаатар цахилгаан дамжуулах байгууламж, түгээхийн байгууламжийг л сайжруулна. Одоо байгаа хуучирсан тоноглолуудыг сайжруулахад дор хаяж, зургаа, долоон их наяд төгрөг шаардлагатай. Гэтэл манай төсвийн нийт хөрөнгө оруулалт жилдээ 3.7 их наяд төгрөг байгаа. Шүүмжлэх үү, бодит байдлыг үнэлэх үү гэдэг ийм л байдал тулгарчихаад байна даа.




