УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдөр /2025.09.22/-ийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсөв, МАН-ын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхийажлын хэсэг байгуулах тухай, бүлгийн хуралдааны дэгд өөрчлөлт оруулах тухай болон бусад асуудлыг хэлэлцэж байна.
Тодрууулбал, МАН-ын 2024-2028 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг бүхий УИХ-ын ажлын хэсэг байгуулах аж. Уг ажлын хэсэг нь сонгуулийн мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд холбогдох хууль, тогтоомжид нэмэлт өөрчлөлт оруулах тухай санал гаргах үүрэг бүхий байнгын ажиллагаатай байх юм. Ажлын хэсэгт тойрог, бүсийн төлөөллийг өргөн хүрээнд хамруулахаар төлөвлөжээ.
Мөн УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдааны дэгд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэн байна.





