УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд гүйцэтгэх ажиллагаа явууллаа
2025.09.19 •
1м унших
АТГ-ын мөрдөгчид төрийн ордонд орж ирж УИХ-ын гишүүн С.Ганбаатарын өрөөнд бичлэг хийн гүйцэтгэх ажиллагаа явууллаа. УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан, парламентын дархлааг сулруулсан, засаглал хоорондын хяналт тэнцлийг үгүй хийсэн, УИХ-ын байр, төрийн ордонд гүйцэтгэх ажиллагаа явуулсан ноцтой асуудал гарсан учир УИХ дахь Ардчилсан намын бүлэг төсвийн тухай хуулийн хэлэлцүүлэгт авсан завсарлагыг сунгах хүсэлт гаргалаа.
Түүнчлэн албан бус эх сурвалж АТГ-ынхан өөр гишүүнтэй уулзана хэмээн Төрийн оронд нэвтэрсэн гэх мэдээлэл байна. Хэрвээ энэ үнэн бол Монгол Улсад парламентат засаглал байхгүй болсныг л харуулах юм.