CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-20 • 1м унших

Арын сайхан хангайхан омогшиж бахархал зүйл ихтэй. Сүүлийн жилүүдэд ард олноо өвгөн Гэсэр лам хэмээн алдаршсан Тойн эрдэнэ Цэвээнараашийн Чүлтэмжамцын лагшин шүтээнийг зорин очигсдын цуваа тасрахаа байсан хэмээн өмнөх нийтлэлдээ дурьдсан билээ. Олны ярьдгаар шавь нар нь Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа өөрийнх нь гэрээслэсэн ёсоор Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрханы Хөх нуурын зүүн урдах гурван оньсын дунд сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулжээ. Тэрбээр “Би тэнд улаан албингийн гүйдлийг хаагаад хэдэн үеэр сууж байя. Тэгэх аваас энэ нутаг усныханд аюултай өвчин тахал, зовлон гачаал тохиохгүй, идэж уух нь элбэг амгалантай буй” хэмээжээ. Хожим Гэсэр ламын гарын шавь Аграмба Санжжав ламтныг дэргэд нь бунхалсан нь өнөөгийн лагшин шүтээн болоод буй тэр юм.

Ийн нуршихын учир сүсэгтний хөлд дарагдсан газар нутгаа хайрлах, хамгаалах сэтгэл дутсан нутгийн удирдлагуудын хүйтэн сэтгэлд эмзэглэсний учир билээ. Эргэн сануулахад Монгол Улсын Засгийн газар энэ онд 1 сая жуулчин хүлээн авч, нэг жуулчнаас олох орлогыг 4 мянган ам.долларт хүргэх зорилт тавин ажиллаж буй. Статистик мэдээллээс харвал өнөөдрийн байдлаар Монголд 2025 ирсэн жуулчдын тоо 651 мянган жуулчин хүлээн авчихаад байна.

Түүнчлэн аялал жуулчлал байгалийн онгон дагшинд дурлаж ирэгсэд гэхээсээ илүүтэй эргэл мөргөл хийх буддын шашинтнуудын тоо эрс нэмэгдэж буй талаар холбогдох албаныхан онцолж буй. Түүнчлэн дэлхий дээр буддын шашны сүсэгтэн аялагчдын тоо Энэтхэг, Түвд улсуудад жилд дунджаар 60 саяд хүрдэг гэх тооцоо байна.

Өөрөөр хэлбэл, бидэнд боломж байна. Басхүү нэгэнтээ Ажиа гэгээнтэнтэй ярилцаж, суухад тэрбээр “Монголын буддистууд  Утай, Гүмбэмийг асар өндөр зардлаар зорьдог. Угтаа Архангай нутагт байх Төвхөнийн хийдэд очиж эргэл мөргөл хийвэл, хэд дахин ариусч, гэгээрэх их энергийн бөөгнөрөл” хэмээн хэлж байсан билээ. Ахиад хэлье, бидэнд боломж байна.

Гэвч аялал жуулчлалыг дагаад гардаг сөрөг тал багагүй. Ялангуяа дэлхий нийт эко аяллыг хөгжүүлэхэд анхаарах болсон энэ цаг үед. Эко аялал гэдэг байгалийн сайхан, нутгийн хүн ардын ахуй соёлтой танилцах, түүнийг танин мэдэх зорилготойгоор аялах, ингэхдээ тухайн улс орны нийгэм эдийн засгийн байдал, байгаль хамгаалах үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулах аяллыг хэлдэг. Харин манай улсад байгальд халтай аялал жуулчлалын төрлүүд цөөнгүй орж ирэх болжээ. Тухайлбал, моторын хүчин чадал өндөр, туулах чадвар сайтай жийп машинуудаар онгон дагшин байгальд аялах сонирхолтой иргэд, аж ахуйн нэгжүүд олон болсон. Гэтэл ийм хүнд даацын машин, техникээр хийдэг аяллаас байгальд үлдэх ул мөр, сөрөг нөлөөлөл маш их.

Өмнөх нийтлэлд дурьдсанчлан уг лагшин шүтээнийг үзэх гэж очигсод Сономдаржаа уулыг хашаалсан хашаа руу орох эрхээ 5 мянган төгрөгөөр авдаг. Бидэнд ирсэн мэдээллээр 102 сая төгрөгийн орлого олсон гээд байгаа. Тоо бодвол 20,400 хүн уг шүтээнийг үзсэн гэсэн үг. Нөгөөтэйгүүр  Цахир сум газарзүйн хувьд өндөрлөг байршилтай тул ихэнхдээ жийд машинтай жуулчид ирдэг. Гэтэл жийп аялал байгальд арилшгүй ул мөр үлдээдэг. Нэг жийп авто машины урж явсан газрын хөрс 3-5 жилдээ эдгэхгүй байна хэмээн нутгийн малчид халаглаж байна. Товчхондоо газрын хөрсийг ураад хаячихдаг учраас эмзэг, онгон дагшин байгальтай нутагт хүсээд байх аялал биш гэдгийг байгаль хамгаалагчид ч сануулдаг.

Гэвч орон нутгийн удирдлагууд энэ талаар таг чиг суусаар өнөөг хүрлээ. Зүгээр л олсон 102 сая төгрөгөө “идчихээд” буддист аялагчдаас бузгай их мөнгө олно гэж мөрөөдөн газар нутаг, бэлчээр юугаа устгуулчих уу?

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 1 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп албан мэдэгдэл хийжээ
2026-03-01 • 1м унших
Улс төр
ӨМНӨГОВЬ: Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хуралдлаа
2026-02-28 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх