Хэсэгхэн зуурын “аз завшаанаар” гэх юм уу даа Эрүүл мэндийн сайд хийгээд авсан ч хэл амнаас салж чадалгүй явсаар ажлаа өгсөн А.Цогцэцэг эмчийн пост сошиалд нэлээн өндөр хандалт авав бололтой.
Учир нь тэрбээр МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн эрүүл мэнд хариуцсан зөвлөхөөр ажиллах болсноо олон нийтэд зарлав. Надад итгэл хүлээлгэсэнд баярлалаа гэж ирээд л шинэхэн ажил үүргээ зарлаж байхыг бодоход түүний одоогийн нөхцөл байдал горьгүй байж дээ гэж харахаар. Ямартаа ч эрх баригч МАН-ын нарийн бичгийн дарга нь хүртэл эрүүл мэндийн зөвлөхтэй байдаг аж.
Тэр нь бүр салбартаа мэргэшсэн жинхэнэ “цагаан бээлийтэн” байдаг. Нөгөө талаараа саяхнаа л салбарын сайд гэх эрхэм албыг хашиж байсан хүнийг өөрийн зөвлөх болгочихсон байгаа зэргийг нь хараад Д.Амарбаясгаланг олон нийт янз бүрээр л дүгнэж байх шиг байна.
Харин сайд асан А.Цогцэцэгт хандаж албанд томилогдохгүй, аргаа бараад арын албанд ажиллахаар болсон нь тийм л олзуурхууштай байсан юм байхдаа гэж зарим иргэд сэтгэгдлээ илэрхийлжээ.
Мөн худ Н.Энхболд нь УИХ-ын гишүүнээр сонгогдчихоод байхад өөрөө арьс өнгө, гоо заслын эмнэлгийн захирал тодотголоос салж өгөхгүй яваад байгаа нь хэцүү байдаг ч юм билүү гэх нэгэнг иргэний “шооч үг” ч сэтгэгдэл дунд цохиж явна лээ.