Баянгол дүүрэгт 31 настай эрэгтэй амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, тус дүүргийн 13 дугаар хорооны иргэн гэрээслэл үлдээж өөрийгөө боомилж нас барсан бөгөөд цагдаагийн байгууллагаас шалтгаан нөхцөлийг тодруулахаар ажиллаж байна.
Талийгаач гэрээслэлдээ гэр бүлийнхэн болон ойр дотнын хүмүүсээсээ уучлалт хүссэн тухай эх сурвалж мэдээлэв. Мөн амиа хорлохоос өмнө сүүлийн удаа залгаж уучлалт гуйсан байжээ.
Ташрамд, Эрдэмтдийн үзэж буйгаар амиа хорлолт нь сэтгэл гутралын үед бий болдог гэдэг. Хүмүүс зөвхөн солиотой өвчтэй хүн л амиа хорлодог гэж боддог. Гэтэл амиа хорлож байгаа хүмүүс дандаа эрүүл хүмүүс, бүр эрэгтэйчүүд дийлэнх нь байдаг судалгаа бий. Тиймээс сэтгэл зүйн зовиур шаналгаатай, таагүй байдлыг мэдрэх үедээ өөрийгөө анзаарч, мэргэжлийн сэтгэл зүйчид хандахыг зөвлөж байна.