CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-09-09 • 1м унших

Австралийн Холбооны Улсын Амбан захирагч Саманта Мостин манай улсад хэрэгжүүлж буй айлчлалынхаа хүрээнд өчигдөр хэвлэлийнхэнд хандаж, Монгол Улсад хийсэн айлчлалынхаа ач холбогдол, үр дүнгээр мэдээлэл өгсөн юм. Тэрбээр хэвлэлийн бага хурлын өмнө дараах мэдэгдлийг хийсэн юм. 

Тэрбээр “Юуны өмнө надад болон манай нөхөрт, намайг дагалдан ирсэн Австралийн төр засгийн төлөөлөгчдөд хэзээ ч мартагдашгүй гайхалтай дурсамж үлдээн, нөхөрсөгөөр хүлээн авч энэхүү төрийн айлчлалыг зохион байгуулсан Монгол Улсын Ерөнхийлөгч болон Монголын талын нөхдөдөө гүн талархал илэрхийлье.

Гучин нэгэн жилийн өмнө Австралийн Холбооны Улсын Амбан захирагч асан Билл Хэйден Монгол Улсад айлчилснаас хойш миний бие ийнхүү 2 дахь удаагаа айлчилж байна. 1990-ээд онд Монгол Улс ардчилсан замналыг сонгон хөгжих үеэс хоёр орны хооронд анд нөхдийн харилцаа тогтож, өнөөг хүртэл батжин бэхжиж, гүн гүнзгий харилцаатай болсон байна. Тэр цагаас хойш бид ардчилсан ижил үнэт зүйлс дээр тулгуурласан, бие биеэ хайрлах сэтгэл дээр түшиглэсэн сайн сайхан нийгмийг цогцлоон байгуулах үзэл санаа бүхий алсын хараатай анд нөхдийн харилцааг хөгжүүлж иржээ.

Австрали Улс нь Монгол Улсын гуравдагч хөрш гэдгээрээ бахархдаг. Энэхүү төрийн айлчлалын үеэр харилцаа, хамтын ажиллагаагаа шинэ шатанд гаргаж, дэвшин хөгжих үндсийг бэхжүүллээ. Бид боловсрол болон бусад салбарт бат бөх харилцаатай ба ялангуяа Австралид их дээд сургууль төгсөгчдийн зүгээс хэрэгжүүлж байгаа ажлуудаар дамжуулан улам бүр хөгжиж байна. 1990-ээд оны тэртээгээс эхлүүлсэн тэтгэлэгт хөтөлбөр маань өнөөдөр мянга мянган оюутанд боломж олгож, эдүгээ 6 мянган оюутан Австрали Улсад боловсрол эзэмшиж, тэтгэлэгт хөтөлбөрт хамрагджээ. Түүнчлэн хэдэн арван мянгаар тоологдох монгол иргэд Австралийг зорин, сурч ажиллах болсон байна. Энэхүү айлчлалын үеэр Оюутолгой төсөлтэй биечлэн очиж танилцлаа. Рио Тинто болон Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж байгаа энэхүү төсөлд австралийн зуу зуун инженерчлэлийн болон зөвлөх үйлчилгээний компани ажиллаж байна. Энэ нь манай хоёр орны хооронд хэрэгжүүлж байгаа түншлэлийн бодит нэгэн жишээ болж байна.

Түүнчлэн энэхүү төслөөс улбаалж монголын ирээдүй хойч болсон залуус мэдлэг, ур чадварыг өөртөө шингээж байгааг харах үнэхээр тааламжтай байлаа. Манай хоёр орны хооронд анд нөхдийн харилцаа тэрхүү замаар улам өргөжин хөгжиж байгаа нь таатай хэрэг юм. Монголчууд өөрсдийгөө “Мөнх тэнгэрийн орон” гэдэг бол австраличууд өөрсдийгөө “Агуу их тэнгэрийн орон” хэмээн нэрлэдэг. Тэгэхээр бидний дунд ижил төстэй олон зүйл байна.

Ялангуяа, эртний соёл дээр үндэслэж орчин үеийн үндэстнийг байгуулж байгаа эрмэлзэл нь ч гэсэн адилхан байна. Тийм учраас энэхүү айлчлалын хүрээнд олж харсан, сонссон дуулсан бүхнээ австраличууддаа хүргэх болно. Манай хоёр орны харилцаан дахь олон баялаг өнцгийг энэхүү айлчлалын үеэр надад харуулсан явдалд Монгол Улсын Ерөнхийлөгчид гүнээ талархаж байна. Энэхүү айлчлалын үеэр надтай уулзсан төр засгийн удирдлага, сайд нарт чин сэтгэлийн талархлаа илэрхийлье. Үүний зэрэгцээ говь нутгаар очих боломжийг олгосонд туйлын их баяртай байна. Энэхүү айлчлалыг зохион байгуулахад бүхий л хүчин чармайлтаа гаргасан хүмүүстээ талархал илэрхийлэхийн сацуу Улаанбаатарын оршин суугчдаас хүлцэл өчье. Айлчлалын үеэр замын хөдөлгөөнийг саатуулж байсан учраас та бүхний өдөр тутмын амьдралд саад учруулсанд уучлал хүсэж байна” гэлээ.

Амбан захирагч Саманта Мостин мэдэгдлийнхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулсан юм. Эхний асуултыг МҮОНТ-ээс тавив.

-Монгол Улсад хийсэн энэ удаагийн айлчлал тань улс төр, эдийн засгийн хувьд хоёр орны харилцааг шат ахиулсан айлчлал болж байна гэж харж байна. Монгол Улсад уул уурхайгаас гадна дэд бүтэц, бүтээн байгуулалтын салбарт хөрөнгө оруулалт нэн шаардлагатай гэж үздэг. Энэ талаар Австралийн хөрөнгө оруулагчид ямар бодолтой явдаг бол?

-Юуны түрүүнд хэлэхэд, хувийн зүгээс аливаа хөрөнгө оруулалт хийх, мөнгө санхүүтэй холбоотой ямар нэг ашиг сонирхол надад байхгүй гэдгийг урьдчилан мэдэгдье. Сүүлийн 30 жилийн хугацаанд Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах тал дээр хичээн ажиллажээ. Тухайлбал, Рио Тинто компани танай улсад хөрөнгө оруулж, төсөл хэрэгжүүлсэн нь ихээхэн үр дүнтэй ажил болсон байна. Товчдоо бол, компаниуд чухал ач холбогдолтой ажлыг хийж чаджээ. Хоёр орон хоёулаа ардчилсан үнэт зүйлстэй, эрх зүйт ёсыг дээдэлж, хуулиа дагадаг бол хөрөнгө оруулах найдвартай бат бэх орчин бүрддэг гэж би хардаг.

 

-Та айлчлалынхаа үеэр Автсрали Улсаас хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрүүдтэй өөрийн биеэр танилцсан. Монголд хэрэгжиж буй төсөл хөтөлбөрүүдийн хэрэгжилтийн үр дүнг Та хэрхэн үнэлж дүгнэж байна вэ?

-Хоёр орон найрсаг дотно харилцаатай бол тэр нь яах аргагүй түншлэлд хүргэдэг юм байна. Түншлэлээс сайн үр дүн гардаг юм байна гэдгийг бэлхнээ харж болохоор байна. Энэхүү үр дүнг хамгийн тодорхой харуулж буй бодит жишээ бол ур чадварын хөгжил юм. Австраличууд монгол ажилтнуудад ур чадвар эзэмшүүлж, тэднийг хөгжүүлснээр монгол залуус өнөөдөр дэлхийн бусад улс оронд очиж ажилладаг болсон байна. Үүгээрээ хөрөнгө оруулагчид маш их бахархаж байсан. Ер нь хөрөнгө оруулалт гэдэг зөвхөн бизнесийн салбарт явагдаад зогсохгүй боловсрол, иргэний нийгэм, жендерийн эрх тэгш байдал, орлогын хувьд орхигдоод байгаа бүлгүүдэд тусламж үзүүлэх зэргээр явагддаг. Ерөнхийлөгч ч гэсэн англи хэлний боловсролыг дээшлүүлэх явдлыг онцлон дурдаж байсан. Тиймээс Австрали Улс нь цаашид боловсролын салбар дахь харилцаагаа улам хөгжүүлнэ. Тэр дундаа англи хэлний багш нарын дэмжлэгийг авчрахад анхаарал хандуулах болно.

- Монголд жендерийн эрх тэгш байдал, эмэгтэйчүүдийн оролцоог шийдвэр гаргах түвшинд нэмэгдүүлэх талаар ойрын жилүүдэд идэвхтэй ажиллаж буй. Та өндөр алба хашиж буй эмэгтэй хүний хувьд энэ тал дээр юу хэлэх вэ?

-Монгол Улс эмэгтэйчүүдийн санхүүгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, бие даасан байдлыг сайжруулах тал дээр онцгойлон анхаарал хандуулдаг болохыг энэхүү айлчлалынхаа үеэр олж харсан юм. Тухайлбал, Оюутолгой төслийн нийт ажиллагсдын 25 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь Монгол Улсад төдийгүй дэлхий дахинаа илгээж буй гэх маш чухал мессеж юм. Яагаад вэ гэвэл, уур уурхайн салбарт эмэгтэйчүүд ажиллах нь төдийлөн амар биш. Тэгэхээр энэ нь их сайхан жишээнүүдийн нэг болж байна. Үүний зэрэгцээ гэр хорооллоор очиж, эмэгтэйчүүдийн уур амьсгалын өөрчлөлтийг сөрөн тэсвэрлэх чадварыг нэмэгдүүлж байгаа үйл явцтай танилцлаа. Тэгэхээр ээж хүн, орон нутгийн манлайлагч хүн уур амьсгалын өөрчлөлтийг шийдвэрлэхээр нарны хавтан байрлуулж, цэвэр эрчим хүч ашиглаж байгааг харах гайхалтай санагдлаа. Энэ бүх жишээг би Австралидаа очиж танилцуулна гэж бодож байна. Энэ нь манай хоёр орны харилцааны шинэ хуудсуудыг нээж өгнө гэж харж байна.

 

-Блүүмбэрг телевиз: Хоёр орны харилцааг Оюутолгой шиг төсөл хөтөлбөрүүдээр өргөжүүлэх боломжтой юу?

 

-Улс төрийн төлөөллийн хувьд ямар нэгэн үг хэлэх боломжгүй. Манай хоёр орны хооронд хөгжүүлэх түншлэлийн талаар Засгийн газар хоёр талаасаа ярилцан шийдэх учиртай. Гэхдээ Оюутолгой төсөлтэй танилцах явцад хөрөнгө оруулалт авчрах хэрэгтэй юм байна, аль аль нь ардчилсан улс учраас баримталж буй зарчмын хувьд ижил юм байна гэдгийг харж байлаа. Ардчилсан үнэт зүйлстэй, тогтвортой хөрөнгө оруулалтын орчин бүрдүүлсэн улсад хөрөнгө оруулах нь сайхан боломж гэж харж байна. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниудын төлөөлөл маань эрдэс баялгийн салбарыг хөгжүүлснээрээ Монгол Улсын ДНБ-д хувь нэмэр оруулаад зогсохгүй даян дэлхийн баялаг бүтээх үйл хэрэгт хувь нэмэр оруулж байгаа явдал юм хэмээн үзэж буйгаа илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, уул уурхайн салбар цаашид ч ач холбогдолтой хэвээр байх болно. Шинэ төслийн хувьд, хоёр орны бизнесийн салбарынхан өөрсдөө шийдээд явах байх. Манай хоёр улсын хоорондох хөрөнгө оруулалт нь өргөн цар хүрээтэй, гүнзгий утга учиртай. Австраличуудаас сурсан, бас монголчуудаас манай иргэд суралцаж байгаа нь хөрөнгө оруулалтын нэг хэлбэр юм.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх