Богдхан уулын Дугуй цагаан руу явах зам дахь амралтын газар сурвалжилга хийж байсан сэтгүүлч, зураглаачийн биед цагдаа нар халдаж, сэтгүүлчийн үйл ажиллагаанд саад учруулсан хэрэг өчигдөр гарлаа.
Цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн камер, микрофон, гар утас зэрэг эд зүйлсийг хураан авч, зургаан цаг баривчлан саатуулсан талаар gerelnews.mn сайтын сэтгүүлч цахим хуудастаа мэдэгджээ.
Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн 3 дугаар зүйлд,
• Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь өөрийн нийтэлж, нэвтрүүлж байгаа зүйлийнхээ төлөө хариуцлага хүлээнэ. Төрөөс олон нийтийн мэдээллийн агуулгад хяналт /цензур/ тогтоохгүй.
• Төрөөс хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нийтлэх, нэвтрүүлэх мэдээлэлд хяналт тавих байгууллага байгуулахгүй бөгөөд ийм хяналтын үйл ажиллагааг санхүүжүүлэхгүй хэмээн тус тус заасан байдаг.