“Тавантолгой Төмөр зам” ХХК-ийн зүгээс захиалагчийн хяналтыг гүйцэтгэн ажиллаж байна
2025.08.09 •
1м унших
Монгол Улсын экспортын тээврийн хүчин чадлыг нэмэгдүүлэх стратегийн ач холбогдолтой энэхүү төмөр замын төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын “Төмөр замын барилгын гүүрийн инженерийн групп” ХХК ажиллаж байна.
Харин “Тавантолгой төмөр зам” ХХК нь захиалагчийн хяналтыг хэрэгжүүлэн, төслийн явц, гүйцэтгэл, чанар, аюулгүй байдлын хяналтыг мэргэжлийн түвшинд ханган ажиллаж байна.
Одоогоор гүүрийн тулгуурын өрөмдлөг, суурь бүтцийн бэхэлгээ, газар шорооны болон далангийн ажлууд төлөвлөгөөний дагуу үргэлжилж байна.