CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2 цагийн өмнө • 1м унших

Үйлчлүүлэгчийнхээ итгэл дүүрэн  харцнаас өмгөөлөгч мэргэжлийн бахархлыг залуу насны эрмүүн эрч хүч, омогшлын хамт олонтаа мэдэрч яваа“Алтаргана” хууль зүй товчооны хуульч, өмгөөлөгч С.Ичинхорлоотой ярилцлаа. Тэрбээр цаг үргэлж хөгжиж, дараагийн алхамуудаа тодорхойлж, өөдөө тэмүүлж яваа нэгэн. 

-Юуны өмнө хэзээнээс хууль зүйн салбарт хөл тавьсан бэ, улмаар “Алтаргана” хуулийн фирмд ажиллаж буй  хугацаанд өөртөө ямар шинэлэг зүйлийг бий болгож, хэрхэн шинэ зүйлсээс сурч хөгжиж байна вэ?

-Миний бие 2017 онд Шихихутуг их сургуулийг төгсөж, ажлын гараагаа барилгын компанид хуулийн зөвлөхөөр эхэлж байлаа. Оюутан байхаасаа л шүүхийн мэтгэлцээнд (mock trial) өмгөөлөгчийн талаас оролцох дуртай байсан минь  энэ ажил мэргэжил рүү эргэлт буцалтгүй хөтөлсөн. Нөгөө талаас Өмгөөллийн байгууллагад дадлага хийх үедээ л өмгөөлөгч болох зорилгоо тодорхойлсон доо Иймд одоогийн  ажиллаж буй “Алтаргана” хуулийн фирмийнхээ үнэт зүйл, зорилгоор бахархдаг. Манай баг хууль эрх зүйн мэдээллийг иргэдэд хамгийн ойлгомжтой, энгийнээр хүргэх, ажлын явцыг цахимжуулж, үйлчилгээгээ шуурхай, үр дүнтэй үзүүлэхийг зорьдог. Зөвхөн 2025 онд  бид иргэдийн эрх зүйн боловсролд зориулж 170 гаруй контент түгээсэн байна. Энэхүү бүтээлч орчинд ажилласнаар мэдээллийг товч бөгөөд цэгцтэй боловсруулах, өөртөө итгэлтэй илтгэх, иргэдийн хэрэгцээнд нийцсэн судалгаа хийх зэрэг олон шинэ чадварт суралцаж, мэргэжлийн хувьд тасралтгүй хөгжиж байна. Улмаар 2026 онд 'MOCK TRIAL-2026' эрүүгийн хэргийн шүүхийн мэтгэлцээний тэмцээнийг “Чингис хаан” Тэргүүн зэргийн одонт, Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор (Ph.D), академич С.Нарангэрэл багшийн нэрэмжит болгон зохион байгуулсандаа туйлын баяртай байгаа. Энэхүү хариуцлагатай ажилд бидний зүгээс  өндөр ач холбогдол өгч, хичээнгүйлэн ажилласан.

- Та авсан хэрэг болон үйлчлүүлэгчидтэйгээ ямар чиг шугам зарчим барьж  ажилладаг вэ, ялангуяа өнөө цагт өмгөөллийн ажил бүр ч нарийсч байх шиг?

Эрүүгийн хэрэгт холбогдсон болон хохирогч болсон хүмүүст зөвхөн хууль зүйн туслалцаа хангалтгүй байдаг гэж үздэг. Тиймээс би хууль зүйн зөвлөгөөнөөс гадна сэтгэл зүйн дэмжлэг үзүүлэхийг хичээдэг болсон.

Ялангуяа өсвөр насны хүүхдүүдтэй яг л эгч шиг нь, найз шиг нь харилцаж, тэдэнд ирээдүй байгааг, боловсрол ямар чухал болохыг ойлгуулахыг зорьдог юм.

Миний зөвлөгөөг сонсоод хандлага нь өөрчлөгдөж, ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа үйлчлүүлэгчээ харах нь энэ ажлын хамгийн сайхан хэсэг дээ.

- Хуульч өмгөөлөгч хүний тодотгож онцлох зүйл юу байдаг гэж боддог вэ?

Ямар ч хэрэг үйлдсэн хүнд "хүн" ёсоор хандаж, хууль зүйн туслалцаа үзүүлж чадах тэр чанар юм. Шүүх танхимд хүн бүр буруутгаж, нүд үзүүрлэж байхад зөвхөн өмгөөлөгч л үйлчлүүлэгчийнхээ талд зогсож, өмгөөллийн үгээ хэлдэг. Тэр үеийн хариуцлага, үйлчлүүлэгчийн итгэл дүүрэн харц бол өмгөөлөгч хүний бахархал юм.

-Залуу насны чин хүсэл эрмэлзэл, зорилгоосоо хуваалцахгүй юу?

-Өсвөр насны хүүхдүүд мэдлэг, мэдээлэлгүйн улмаас гэмт хэрэгт холбогдох, хохирох тохиолдол их байгаад би маш их эмзэглэдэг. Энэ бол тэдний буруу биш, бид тэдэнд зааж зөвлөөгүйнх. Ийнхүү ойлгуулаагүй нь эцэг эх, асран хамгаалагч гээд насанд хүрэгч бидний хайхрамжгүй байдлаас шалтгаалж байна. Тиймээс хүүхэд залуус болон тэдний асран хамгаалагчдад хууль зүйн боловсрол олгох, сэтгэл зүйд нь нийцсэн үр дүнтэй ажлуудыг тогтвортой хийх нь миний чин хүсэл юм.

-Танд хамгийн их зааж зөвлөдөг мэргэжил нэгт тань хэн бэ?

Найз, хуульч өмгөөлөгч Б.Батбаяраасаа онол, хууль хэрэглээний тал дээр үнэтэй зөвлөгөө авдаг. Тэр бол судалгаа, практик дээр маш сайн чадварлаг хуульчдын маань нэг. Ер нь өмгөөлөгч бид алхам тутамдаа л суралцаж байдаг учраас ахмад өмгөөлөгч, багш нарынхаа зөвлөгөөг сонсох дуртай. Чухал үед зааж зөвлөдөг мэргэжил нэгт ах, эгч, найз нөхөддөө үргэлж талархаж явдаг.

мгөөллийн ажил тань жинхэнэ дурлаж сонирхсон мэргэжил тань мөн үү, хэрэв тийм бол ажил мэргэжлээсээ авч буй сэтгэл догдлол тань юу байдаг бол?

Тийм ээ, өмгөөллийн ажил, эрх зүйч мэргэжил бол миний үнэхээр дурлаж сонирхосон ажил минь гэж бардам хэлж чаддаг. Хэрэв би өмгөөлөгч болоогүй байсан бол магадгүй хууль зүйн сургуулийн эсвэл нийгмийн ухааны багш болох байсан болов уу. Учир нь энэ мэргэжлийн суурь болсон хуулийн онол, нийгмийн ухааны судалгаанууд миний сонирхлыг үргэлж татсаар ирсэн.

Мэргэжлийн хувьд хамгийн их сэтгэл ханамж авдаг, догдлом мөч бол ээдрээтэй хэрэг дээр ажиллаж, судалгаа хийсний үндсэн дээр зөв гаргалгаа олж, хүссэн үр дүндээ хүрэх агшин юм. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа урт хугацаанд үргэлжилдэг тул өмгөөлөгч хүн үйлчлүүлэгчтэйгээ нэгэн баг болж, тэдний итгэлийг хүлээдэг. Тэрхүү итгэл тээсэн харцнаас би хариуцлагыг мэдэрч, ажилдаа сэтгэл зүрхээ зориулахыг эрмэлздэг билээ. Үйлчлүүлэгчийн чин сэтгэлийн талархал бол миний ажлын хамгийн том бахархал юм.

Түүнчлэн залуу эрх зүйч болон туслахууддаа сурч мэдсэнээ зааж зөвлөх, салбарын нөхөдтэйгөө туршлага солилцох замаар хамтдаа үр дүнд хүрэх нь миний хувьд мэргэжлийн хамгийн сэтгэл догдлуулам мөчүүдийн нэг байдаг.

Д.ГЭГЭЭ

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
1 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
1 цагийн өмнө • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
14 цагийн өмнө • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Гадаад мэдээ
Ираны Ерөнхийлөгч америкчуудад нээлттэй захидал илгээлээ
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-04-03 • 1м унших
Шууд
“Ахмадын амралт, сувиллын төв”-ийн барилгыг нийслэлийн өмчид хүлээлгэн өглөө
2026-04-03 • 1м унших
Эдийн засаг
НӨАТ-ын баримтаа энэ сарын наймнаас өмнө бүртгүүлээрэй
2026-04-02 • 1м унших
Улс төр
УИХ-ын дарга болохын тулд намаасаа түдгэлзэж, боломжоосоо татгалзах нь эр зориг уу, улс төрийн нүүдэл үү?
2026-04-02 • 1м унших
Шууд
Аутизмыг таниулах дэлхийн өдөр
2026-04-02 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Бямбацогтыг УИХ-ын даргад нэр дэвшүүллээ
2026-04-02 • 1м унших
Ярилцлага
И.Эрдэнэцэцэг: Намайг итгэж ирсэн хүн бүхний сэтгэлд хүртэл ажиллах ёстой
2026-04-02 • 1м унших
Танд хэрэгтэй
Өнөөдөр олон улсын "Хүүхдийн номын өдөр"
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Өмнөд Солонгос эдийн засгийн багц арга хэмжээ авна
2026-04-02 • 1м унших
Эдийн засаг
Шатахууны үнийн хэлбэлзлийг зохицуулна
2026-04-02 • 1м унших
Гадаад мэдээ
Азийн анхны “Eurovision” дууны тэмцээн
2026-04-01 • 1м унших
Шууд
Соёлын болон геологийн өвд тулгуурлан тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлнэ
2026-04-01 • 1м унших
Улс төр
МАН-ын Удирдах зөвлөл маргааш 09.00 цагт хуралдахаар товложээ
2026-04-01 • 1м унших
Шууд
Ж.Дугардорж: Тендерийн хууль зөрчиж 22 тэрбум завшсан хэргийн ард Б.Батцэцэг сайд байгаа
2026-04-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
1 Жилийн өмнө • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх