Төрийн шагналт, Ардын уран зохиолч, яруу найрагч Д.Пүрэвдоржийн бүтээл “Тусгаар тогтнол” шүлгийг нийслэлийн "Оюуны Ундраа" ерөнхий боловсролын сургуулийн сурагчид болон Хэнтий аймгийн 18 сум, дөрвөн тосгоны нийт 3333 сурагч Д.Сүхбаатарын талбайд өчигдөр зэрэг уншлаа.
Энэхүү хөтөлбөр 10 дахь жилийнхээ ойтой золгож буйгаараа онцлог бөгөөд хүүхэд залууст эх орноо хайрлах сэтгэл, түүх соёлоо дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх, тусгаар тогтнол, эрх чөлөөний үнэ цэн, утга учрыг ойлгуулах эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой юм.
Тус хөтөлбөрийг 2027 онд албан ёсоор нээж, хэрэгжүүлэх эрхийн шилжин явах цомыг Дорнод аймгийн ИТХ-ын дарга Т.Цолмонд албан ёсоор гардууллаа. Нийслэлийн ерөнхий боловсролын “Оюуны Ундраа” сургууль, Хэнтий аймгийн ЗДТГ, Боловсролын газар хамтран зохион байгуулсан энэхүү хөтөлбөрийг НИТХ, Нийслэлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх салбар зөвлөлөөс дэмжин хэрэгжүүлсэн байна.




