CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2022-06-10 • 1м унших

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр Баянгол дүүрэгт “Ажилсаг хүүхэд” хөтөлбөр амжилттай хэрэгжсэн.  Тэгвэл эл хөтөлбөрийг УИХ-ын гишүүн С.Одонтуяа санаачилжээ. Тиймээс түүнээс хөтөлбөрийн талаар хийгээд ажилсаг хүүхэд гэж чухам ямар хүүхэд байдаг талаарх тодорхойлолтын хүрээнд  тодруулга, мэдээллийг авсан юм.

Ихэнх сургууль болоод хүүхэдрүү чиглэсэн байгууллагын үйл ажиллагаа урлаг спортруу чиглэсэн байдаг. Харин “Ажилсаг хүүхдүүд” хөтөлбөр  их сонирхолтой санагдаж, шууд тусч байлаа л даа. Хөтөлбөрийнхөө талаар товч мэдээлэл өгнө үү?

Хүүхдүүдийг өөр хооронд нь ямар нэг зүйлээр “уралдуулдаг” арга хэмжээ, хөтөлбөр, тэмцээнүүд олон бий.  Гэтэл ямар нэгэн тэмцээн уралдаан, спорт өдөрлөгт оролцож амждаггүй хүүхдүүд цөөнгүй байдаг. Товчхондоо, ар гэрийнхэн, аав ээждээ тусалдаг, бяцхан дүүгээ харалцдаг мундаг хүүхэдүүд байгаа. Тиймээс тэднийгээ урамшуулах, зөв зүйтэй зүйл хийж байгааг нь ойлгуулах, аливаа зүйлийг хийхдээ чин сэтгэлээсээ, урам авч хийдэг болоход нь нөлөөлөх зорилготой “Ажилсаг хүүхдүүд” хөтөлбөрийг  хэрэгжүүлсэн.  Ер нь монгол ахуй, хөдөлмөрч байдал, ажилсаг байх гэдэг зүйлийг нь хөгжүүлж байх учиртай. Одоо яг тийм зүйл орхигдоод байна уу даа гэж харагддаг. Улмаар хөтөлбөрөө эхний ээлжинд Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор дээр зохион байгуулсан. Видео бичлэгээр хүүхдүүд гэртээ юу хийдэг ажлуудаа танилцуулсан. Ямар олон хөөрхөн дүр зураг харагдаж байсныг үгээр хэлшгүй. Хамгийн гол нь хүүхдүүд маш идэвхтэй оролцож, багш нар нь ч энэ хөтөлбөрийг улам өргөжүүлж, олон сургуульд хэрэгжүүлэх хэрэгтэй юм байна гэдэг саналаа хэлж байсан.  Тэнд ногоо арилгадаг, өдөр болгон аягаа угаадаг хүүхдээс эхлээд  ээж аавынхаа ажлыг хөнгөвчлөөд банш бэлдэж хөлдөөгөөд тавьчихдаг бяцхан охин ч байна. Хүүхдүүд хашаандаа мод тарьж, ногоогоо ургуулж байна.  Тэгэхээр энэ бүх хүүхдийн бие махбодид тохирсон хөдөлмөрийг хөгжүүлж, орхигдуулахгүй байхгүй бол дижитал эрин үед бидний ирээдүй, хойч үе болсон хүүхдүүд маань хэтэрхий их утасны хамааралтай болж байна. 

Хөдөлмөр, тэсвэр хатуужил, хүнд туслах гэдэг зүйлийг мэдэхгүй  “залхуу” тодотголтой ирээдүйг бүтээж болохгүй биз дээ.

Томчууд бид энэ бүхнийг байнга бодолцож, ажилсаг хүүхдүүдээ дэмжиж, урамшуулж, алдаршуулж өгч чадаж байвал хүрээлэл, үе тэнгийнхэн нь ч дагаад өөрчлөгдөнө. Хүүхдүүд нэгнээ байнга дагаж дуурайдаг. Тэр утгаараа зөв зүйлд уриалж, зөв дадал суулгаж чадвал бусад нь ч зөвөөр үлгэрлэж эхэлнэ гэж бодож байна. Өөрөөр хэлбэл, хүндээ хөрөнгө оруулая  гэвэл эдгээр зүйлийг жижиг гэж орхигдуулж, хойш тавьж яавч болохгүй.

Яг таны хэлээд байгаа хүнд туслах,  гэр орныхоо ажилд идэвхийлэх гэдэг зүйл  орхигдсон хүүхдүүд олон байдаг. Тэгвэл энэ хөтөлбөр “утаснаас салдаггүй”, “хүүхдийн эрх” ярьсан эрх жаалуудад эерэгээр нөлөөлж болох юм. Тиймүү?

Тэгэлгүй яахав. Ихэнх эцэг, эхчүүд  өнөө цагт хүүхдүүд хэтэрхий залхуу байна. Утаснаас салахаа байлаа. Дэлгэцийн донтолт, тоглоом, элдэв буруу зүйлд автаж байна гэж ярьдаг. Мэргэжилтнүүд ч санал нэгтэй байдаг.  Ер нь ямар хүн  гэр бүл,  хамт олон болж амьдарч сурах ёстой. Би гэр бүлийнхээ төлөө ийм зүйл хийж чадна. Ээж, аав маань ядарч байгаа гэдэг ч юм уу “багийн ухаан”-д суралцах хэрэгтэй. Дижитал эрин үе гэдэг нэг талаараа хөгжил юм шиг ч нөгөө талаараа хүн бүхнийг холдуулж байна. Утастайгаа л найзлахаас биш эцэг, эхтэйгээ найзлахгүй байна. Энэ бүхэн чин эргээд асар хор уршигтай. Тиймээс гэрийн ажлын хуваарьт оролцож, ажилд сатаараад ирэхээр эргээд тухайн гэр бүлийн уур амьсгал, харилцаа сайжрах, хүүхэд эрүүлээр сэтгэх, хорт зуршлаас ангид байх зэрэг давуу талтай шүү дээ.

Сургуулийн захиргаа, багш нар маань хөтөлбөрт маш эерэгээр хандаж, сурталчилж  өгч байгаа. Хүүхдүүд маань хөтөлбөрт хамрагдаад хийсэн ажлаасаа урам авч байна. Сургууль даяараа ажилсаг хүүхдийнхээ талаар ярь, магтаж, сайшааж байгаа.  Энэ бүхэн маань хүүхдүүдэд ажилч, хичээнгүй байх сэдлийг нь бий болгож өгдөг. Цаашид илүү олон сургуулийг хамруулаад төслөө үргэлжлүүлнэ.

Та өөрөө хэр ажилсаг хүүхэд байсан бэ?

Ах, эгч нартайгаа дөрвүүлээ гэрийнхээ ажлыг хувааж аваад хийдэг байсан. Энэ бүхэн маань л сайн аав, ээж болоход нөлөөлсөн гэж боддог.  

Миний хүүхдүүд скаут зэрэг амьдрах ухаанд сургадаг хүүхдийн хөгжлийн хөтөлбөрүүдэд идэвхтэй хамрагддаг. Ташрамд дахин онцолж хэлэхэд, хүүхдүүдэд биологийн нас нь залуу ч маш их хөгшрөлт явагдаж байдаг. Тэр болгоныг бид анхаарч, сэтгэлзүй, бие махбодийг нь зөв дадалд хэвшүүлэх хэрэгтэй байна.

Улс даяараа хүүхдийн сэтгэлгээ хийгээд бие махбодийн хөгжлийг дэмжих зорилготой “Эх орон 36” гээд хөтөлбөр хэрэгжиж байсан. Энэ хөтөлбөрийг  та бас санаачилж байсан санагдаж байна. Одоо бүр зогсчихсон уу?

 “Эх орон 36”  гээд хүүхэд, хөгжлийн хөтөлбөрийг санаачлаад 2012-2016 онд улсын хэмжээнд , үүнээс хойш дүүрэг дээрээ хэрэгжүүлээд явсан. Одоо ч үргэлжилж байна. Өнөөдөр монгол хүүхэд эх оронч үзэлтэй, эрүүл чийрэг бие бялдартай, дэлхийд өрсөлдөх чадвартай байх ёстой. Аливаа гамшиг, аюул тохиолдоход юу хийхээ мэддэг байхаас эхлээд анхан шатны тусламжийг хүртэл үзүүлчих мэдлэгтэй байх хэрэгтэй гэдэг зорилгын хүрээнд хөтөлбөрөө явуулсан. Монгол хүүхэд хаана ч очсон тоо, физик, сэтгэн бодох талаасаа гологддоггүй. Харин тэсвэр хатуужилтай байх, өөрөө өөрийгөө аваад явах чадвар, тууштай байх дадлыг бусад орны хүүхдүүдийн адил давхар хөгжүүлээд явах ёстой. Энэ утгаараа “Эх орон 36” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Одоо өмнөх туршлага дээрээ үндэслээд үргэлжлүүлээд явахыг хичээж байна.

Таргалалт, илүүдэл жингүй байхаас эхлээд бие махбодь, сэтгэлзүйн маш зөв дадлуудыг энэ хөтөлбөрөөр суулгаж өгдөг. 36 цагт, 36 дадлыг олгох гэж хичээдэг. Бусад оронуудад энэ хөтөлбөр маш амжилттай, өндөр түвшинд хэрэгждэг.

 Хүүхдүүд ийм дадал зуршилгүйгээс болж сэтгэлийн хат байхгүй болдог. Архи, хар тамхи зэрэг хорт зуршилд автдаг. Түр зуурын бэрхшээлийг амьдралын хийгээд насан туршийн зовлон мэт ойлгож амиа хорлох талаар боддог гэхчлэн сөрөг хандлагыг энэ хөтөлбөрөөр өөрчлөхийг зорьсон. Хөтөлбөрт хамрагдаж байгаа хүүхдүүд маань цэргийн анги, гамшгийн төв дээр хичээллэдэг байгаа.

 Найз нөхөд, хамт олон гэж юу юм гэдгээ ойлгосон,  эх орон, элгэн садан, гэр бүлийнхээ үнэ цэнийг мэддэг залуу үеэ бид бэлдэх ёстой. Энэ бүхний төлөө л эдгээр хөтөлбөрүүдийг хэрэгжүүлээд, нэг хүүхдэд ч болтугай нөлөөлөхийг хичээж байна.

Өнөөдөр бид залуучуудынхаа төлөө ЗА гэж хэлэх юм бол, ирээдүйд залуучууд маань эх орныхоо төлөө ЗА гэж хэлнэ гэдэгт би итгэдэг.

 Хүүхэд залуучуудад чиглэсэн эдгээр хөтөлбөрүүдийг Ерөнхийлөгчөөс эхлээд Засгийн газар, Батлан хамгаалах яам зэрэг холбогдох шатныхан маш их дэмжиж байгаа. Байшин барилга, бүтээн байгуулалтад хангалттай хөрөнгө оруулж байна. Одоо бид монгол хүүхдүүддээ зөв хөтөлбөрөөр дамжуулж бодитой хөрөнгө оруулалт хиймээр байна. 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Улс төр
ЧОЙЖИН САХИУС
2 цагийн өмнө • 1м унших
Шууд
Г.Занданшатар: Замын-Үүд сумыг хотын статустай болгоно
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
О.Сайханжаргал мөнгөн медаль хүртлээ
3 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Такаичи Санаэ доод танхимыг тараах уу?
3 цагийн өмнө • 1м унших
Шууд
108 утсанд 1120 дуудлага иржээ
3 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Замын-Үүдийн гаалийнхан их хэмжээний хуурамч архины акц илрүүлжээ
2026-01-08 • 1м унших
Шууд
Фукуок хот руу аялж буй иргэдийн анхааралд
2026-01-08 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ-ыг олон улсын 60 гаруй байгууллагаас гаргана
2026-01-08 • 1м унших
Шууд
“Чингис хаан” олон улсын нисэх буудал руу нийтийн тээврийн автобус 24 цагаар үйлчилж байна
2026-01-08 • 1м унших
Шууд
Оюутолгойн төсөлд Монголын эрх ашгийг хангуулахаар “Рио Тинто”-д шаардлага хүргүүлнэ
2026-01-08 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ
2026-01-06 • 1м унших
Шууд
2026 оны нэгдүгээр сарын нэгнээс хэрэгжиж эхэлсэн хуулиуд
2026-01-06 • 1м унших
Гадаад мэдээ
Биткойн, этериумын ханш өсжээ
2026-01-06 • 1м унших
Эдийн засаг
Энэ сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-01-06 • 1м унших
Шууд
Хүүхдийн урлан бүтээх төвийн нэмэлт элсэлтийн бүртгэл эхэллээ
2026-01-06 • 1м унших
Шууд
30 настай эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн харамсалтай хэрэг гарчээ
2026-01-05 • 1м унших
Шууд
Тэмээчдийн баяр энэ сарын 23-25-нд Дундговь аймагт болно
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
Венесуэлийг АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Марко Рубио удирдана
2026-01-05 • 1м унших
Гадаад мэдээ
“Дакар ралли-2026”
2026-01-05 • 1м унших
Эдийн засаг
2026 ОНД ЭМД-Д САРД 15.840, ЖИЛД 190.080 ТӨГРӨГ ТӨЛНӨ
2026-01-05 • 1м унших
Шууд
Есөн аймагт өвөлжилт хүндрэх төлөвтэй байна
2026-01-05 • 1м унших
Шууд
ЦЭРГИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРТГЭЛДЭЭ БҮРТГҮҮЛНЭ ҮҮ
2026-01-04 • 1м унших
Шууд
ДЭЛХИЙН БРАЙЛЬ ҮСГИЙН ӨДӨР
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
СОРОНЗОН ШУУРГАНЫ ТОО ЭРС НЭМЭГДЖЭЭ
2026-01-04 • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сок Ёлын цагдан хоригдох хугацааг сунгалаа
2026-01-04 • 1м унших
Шууд
COP17: Байгаль хамгаалалд ДНБ-ийхээ 1 хувийг зарцуулахыг зөвлөв
2026-01-04 • 1м унших
Шууд
Дүрэм зөрчсөн жолооч нарыг AI-аар илрүүлж хариуцлага тооцно
2026-01-02 • 1м унших
Шууд
БНСУ-ын иргэдийг визийн шаардлагаас чөлөөлсөн хугацааг нэг жилээр сунгажээ
2026-01-02 • 1м унших
Гадаад мэдээ
Уоррен Баффет албан тушаалаа орхилоо
2026-01-02 • 1м унших
Эдийн засаг
Бүх төрлийн тэтгэврийг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүллээ
2025-12-31 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх