CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-25 • 1м унших

Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газар орон тооны цомхотгол хийх ажлыг эхлүүлээд байгаа. Засгийн газрын хуралдаанаас Засгийн газрын агентлагийн бүтэц, орон тоог есөн хувиар бууруулахаар тогтсон. Үүний дагуу зарим төрийн байгууллагууд орон тооны цомхотгол хийх ажлаа эхлүүлнэ.

БОЛОВСРОЛЫН УДИРДЛАГЫН БАГТ БАЙГАА 4000 АЖИЛТНАА ЦОМХОТГОНО

Боловсролын салбарт нийтдээ 94 мянга орчим багш, ажилчин бий. Үүнээс 48 мянга орчим нь багш. Тиймээс тус салбарт цомхотгол хийхдээ багш нарыг цомхотгоно, хална гэсэн ойлголт байхгүй гэдгийг Боловсролын сайдын зөвлөх Д.Гантулга мэдээлсэн. Монгол Улсад өнөөдрийн байдлаар 3000 гаруй багш дутагдалтай байгаа. Харин Засгийн газрын бодлого чиг үүргийн дагуух төрийн албан хаагчийн цомхотгол багшаас бусад албан хаагчдад хамаарч байгаа юм байна. 4000 орчим багш, албан хаагчдыг халах гэж байна гэдэг нь ташаа мэдээлэл бөгөөд 4000 гэдэг тооны 2000 гаруй нь сул орон тоо. Цомхотголд зөвхөн Боловсролын удирдлагын байгууллагууд орж байгаа аж.

Чиг үүргийн давхардлыг арилгах, орон тоог цөөлөх шинэчлэлийн хүрээнд Боловсролын яам Дээд боловсролын газар, Цахим боловсролыг газар гэхчлэн 10 газартай байсан бол энэ тоог зургаа болгон цөөрүүлж байгаа юм байна.

ТӨРИЙН ӨМЧИТ 17 КОМПАНИЙГ ЦӨӨЛЖ, ЕСӨН КОМПАНИЙГ ТАТАН БУУЛГАЖ НЭГТГЭНЭ

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэлийн өгсөн мэдээллээр Монгол Улсын 2024-2028 оны үндсэн чиглэлд төрийн өмчит 20 компанийг багтааж, эдгээрээс Эрдэнэт үйлдвэр, Эрдэнэс Тавантолгой, Эрчим хүчний 11 компанитай ажиллах гэнэ. Төрийн өмчит компаниудаас 3.74 их наяд төгрөг төвлөрүүлэх боломжтой гэж үзэж байгаа бөгөөд ТӨХК-иудын засаглалыг сайжруулж, үр өгөөжийг нэмэгдүүлэх хүрээнд 17 компанийг цөөлөх, есөн компанийг татан буулгаж нэгтгэх саналыг Засгийн газарт танилцуулсан байна. Тэрбээр "Тайшир болон Орхон-Сэлэнгийн цахилгаан станцуудыг нэгтгэхийг санал болгосон Төрийн өмчит компаниуд толгой болон охин компаниудтайгаа нийлээд нийт 109 байсныг 87 болгон бууруулах төлөвлөгөөтэй байна. ТӨХК-иудын захирлуудын цалин хамгийн өндөр нь сарын 30 сая төгрөг байна. Тиймээс үндсэн цалин нь өндөр биш үр дүнгийн урамшуулал нь өндөр байлгах өөрчлөлтийг хийнэ. Гүйцэтгэлээр урамшууллыг үнэлэх талаар судалгаа дуусах шатандаа орсон.

Тухайлбал, Эрдэнэс Монгол, Хөдөө аж ахуйн биржийн захирлуудын цалин харьцангуй өндөр байна. ТӨХК-иудад ойролцоогоор 59 мянган хүн ажиллаж байна. Үүний цаана олон хүний амьдрал бий. Тиймээс ТӨХК-иудад ялгамжтай бодлого явуулна. Хамгийн гол нь чиг үүргийн давхардал, орон тооны асуудлуудыг анхаарч ажиллана. Ингэснээр зардлыг хэмнэх боломжтой гэж үзэж байна" гэсэн юм.

УЦУОШГ 171 АЖИЛТНАА ЦОМХОТГОСОН БАЙНА

Ус цаг уурын байгууллагын зарим ажилтнаа цомхотгох мэдэгдэл хүргүүлжээ. Тус байгууллага 21 аймгийн 318 суманд салбар, нэгжтэй. Нийт 1893 хүн ажилладаг. Эдгээрээс нийт 171 ажилтанд цомхотгол хийсэн аж. Төсвийн тодотголоор тус байгуулгын төсөв 80.4 тэрбум төгрөг байсныг 77.3 тэрбум төгрөг болгож бууруулсан. Түүнчлэн цомхотгол хийхдээ 21 аймгийн төвүүдээс санал авсан бөгөөд үүнд тусгай ажлын хэсэг ажилласан байна. Цомхотгол хийхдээ нэгдүгээрт анхан шатны ажилтны орон тоог цөөлөхгүй байх бодлого барьсан бөгөөд удирдах албан тушаалтны тоог цөөлөх буюу нэг төв гурван дарга хэлтсийн даргатай байсныг нэг болгож цомхотгосон. Мөн бүх төвүүд адилхан бүтэцтэй байх бодлого барьсан буюу бүгд ижил бүтэцтэй байхаар зохицуулалт хийсэн байна.

АГЕНТЛАГУУД ДОТОРХ ГАЗАР, ХЭЛТСИЙН ТООГ ЦӨӨЛCӨН

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтийн өгсөн мэдээллээр "Засгийн газрын 35 агентлагт 3353 орон тоо байсныг 9 хувиар бууруулж, орон тооны хязгаарыг 3052 болгож байна. Өөрөөр хэлбэл, агентлаг доторх газар, хэлтэс, тасаг, албадын тоог цөөлсөн. Чиг үүргийн давхардлыг арилгах зорилгоор нийт орон тоог 301-ээр багасгасан. Энэ өөрчлөлтийн үр дүнд даргын тоог 54-өөр цомхотгож, цалин хөлсний зардлаас 10 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болно. Яамдын газар, хэлтсийн дарга, агентлагийн газар, хэлтсийн дарга нарыг цомхотгосноор 20 орчим тэрбум төгрөг, Үндэсний хороо, зөвлөлийг татан буулгаснар 40 орчим тэрбум төгрөг нийтдээ 60 орчим тэрбум төгрөгийн хэмнэлт бий болж байгаа. Засгийн газрын хэрэгжүүлэгч болон тохируулагч агентлагийн бүтцийг батлахдаа тодорхой чиг үүрэг баримталж ажиллахыг үүрэг болгож байгаа. Нэг дор 9 хувийн цомхотгол хийх биш үе шаттай хийх. Тэтгэвэрт гарч байгаа, ажлаас чөлөө авсан, ажлаас гарсан орон тоог цомхотгох. Зарим шаардлагагүй бүтэц дээр ахиу цомхотгол хийх боломжийг яамдын сайд, агентлагийн дарга нарт олгож байна. Мөн агентлагууд орлогч дарга, дэд даргатай байхгүй. Хуулиар заасан бол орлогч дарга, дэд даргатай байна. Хуулиар заагаагүй бол орлогч дарга, дэд даргатай байж болохгүй. Агентлагийн болон яамны чиг үүрэг давхцахгүй байх. Давхардалгүй, хийдэлгүй байх боломжийг бүрдүүлнэ гэсэн юм.

С.БАЯР

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх