Сүхбаатар дүүргийн 16 дугаар сургуулийн захирал О.Пүрэвжаргалтай холбоотой асуудлаар тус сургуулийн багш нар мэдээлэл хийлээ.
Тодруулбал, тус сургуулийн захирал О.Пүрэвжаргал цар тахлын үеийн дэглэм хэмнэлтийн үед огт ажилладаггүй хүнд цалин бодсон, мөн сургуулийнхаа урлаг заалыг засах нэрийдлээр 19 сая гаруй төгрөгийг нэр бүхий компани руу шилжүүлсэн зэрэг асуудлыг онцоллоо.
Хамгийн гол нь урлаг заалны засварын ажлыг багш, ажилчдаар гүйцэтгүүлсэн нь тухайн 19 сая төгрөгөөс шамшигдуулсан байх магадлалтай гэж тэд үзжээ.
Түүнчлэн, JCI байгууллагаас тус сургуулийн спорт заалны хувцас солих өрөөг тохижуулж өгсөн хэдий ч сургуулийн захирал энэ ажилд төсвөөс 10 сая төгрөгийг гаргуулсан гэв.
Эдгээр асуудлаар багш нар Авлигатай Тэмцэх Газар, дүүргийн Засаг дарга, Боловсролын Ерөнхий Газарт хандсан ч хоёр сар гаруй хугацаанд шийдвэр гараагүй аж. Гэтэл өнөөдөр 16 дугаар сургуулийн захирал өөрийн хүсэлтээр гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлөгдөж, дүүргийн Засаг дарга түр үүрэг гүйцэтгэгч томилжээ. Тэгвэл энэ томилгоог тэд улстөржсөн шийдвэр гаргасан гэж хардаж байгаагаа тодотгов.