Ардчилсан нам Их хурлаа энэ сарын 31-нд хийнэ
2025.08.22 •
1м унших
Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарласан. Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна.
Харин энэ сарын 29-нд Намын Их хурлаа товлосон байсан боловч ҮБХ-ны хурлыг давчуу хугацаанд зарласан нь намын даргад нэр дэвшигчдэд мөрийн хөтөлбөрөө боловсруулах, танилцуулахад хүндрэл учруулж байна гэх саналыг гаргасан учир хойшлуулж намын Их хурлыг наймдугаар сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулжээ.