УИХ-ын чуулганы Баасан гарагийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Төрийн болон орон нутгийн өмчит компанийн тухай хуулийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцэнэ.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Сошиалаар ажлаа явуулдаг байдал арай хэтэрч байна. Ер нь бол төр зөвшөөрснөөсөө бусдыг чөлөөтэй явуулах, аж ахуй нэгжүүд хориглосноос бусдыг хийх ёстой. Тухайлбал, тэр Зайсангийн орчимд өөрсдөө аялал жуулчлал явуул гэчихээд одоо дээрэмдэж байна. “Хөтөл”-ийг булааж авснаас болоод цементээ нийлүүлэхээ больсон. “Бэрэн” гэдэг компанийн захирлыг аваачаад хорьчихсон. Үүнээс болж төр хийж чадахгүй төмөрлөгийн бүтээн байгуулалт зогсчихлоо шүү дээ.
Махны экспорт зогссоноос болж Монголын аж ахуй нэгжүүд давхар хохирчихлоо. Дулааны аргаар боловсруулсан мах чанартай байдаг. Бүх яс, махыг нь ялгадаг. Энийг экспортлоход тодорхой хэмжээний орлого олно. Сошиалын үйл ажиллагаанд хэтэрхий автаж төр засаг ажлаа хийж болохгүй. Бүх зүйл комминизм, социализмруу очлоо. Хамаг орлогыг олж байгаа бизнесрүүгээ дайрч төрд авдаг, зохицуулдаг байдлаар явбал орлогын үүсвэрийг хойшоо татах нөхцөл байдалруу орж байна” гэлээ.