Ардчилсан намын дарга, УИХ-ын гишүүн Лу.Гантөмөр Ардчилсан намын Үндэсний бодлогын хороог энэ сарын 28-ны өдөр хуралдуулахаар зарлалаа.
Уг хурлаар Ардчилсан намын Үндсэн дүрэм болон хөтөлбөр, намын дотоод зохион байгуулалтын асуудлыг хэлэлцэхээр тогтсон байна. Ардчилсан намын Улс төрийн зөвлөлийн ээлжит хуралдаан өчигдөр/2025.08.20/ болсон юм.
Ардчилсан намын гишүүд саяхан хэвлэлийн хурал хийж, Үндэсний бодлогын хороог яаралтай зарлан хуралдуулах шаардлага тавьсан. Ингэхдээ хэд хэдэн асуудлыг хөндсөний дотор намын даргын сунгааг яаралтай зохион байгуулж, МАН-ын халааснаас гарч, Х.Баттулгыг Ардчилсан намаас хөөж явуулах ёстой гэж мэдэгдсэн. Ямартай ч Ардчилсан намын дарга Лу.Гантөмөр 300 гаруй гишүүнтэй Үндэсний бодлогын хороог энэ сардаа багтаан хуралдуулахаар шийдвэрээ гаргаад байна.