CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-21 • 1м унших

Төрийн албыг төрлийн хэлхээ, авлига хулгайн үүр болсон гэлцэх. Гэтэл Монгол Төрийн алтан аргамж болсон дипломат алба, Элчин сайдын яамд аль хэдийнээ төрлийн хэлхээнд орж, авлига хулгайн үүр болсон тухай мэдээлэл түгэх болов. Өөрөөр хэлбэл Монгол Улсын төрд байгаа энэ төрөл садангийн хэлхээ, авлига хулгайн схем дипломат албанд бууриа засаад удаж байгааг дуулгаж байна. Олон улсад Монгол Улсыг төлөөлж, нэрийн хуудас болж ирсэн дипломат алба, Элчин сайд, Консулууд нь хар тамхины болон бусад наймаа эрхэлж байна. Хувийнхаа бизнесийг Монгол Улсын Элчин сайдын яамны нэр дээр явуулахаас эхлээд олон бусармаг явдал энэ албанд үүрлэжээ.

Хамгийн сонирхолтой зүйл гэвэл Элчин сайдын зарим яамд Монгол Төрийн эрх мэдэлтнүүдийн томилгооны дагуу тэдний хувийн эрх ашигт үйлчилдэг байгууллага болсон тухай мэдээлэл байна.

Тодотговол, УИХ-ын гишүүн Ч.Номин нарын оролцоотой Монгол Улсаас Их Британи улсад ажиллаж буй Элчин сайдын яамыг тохинуулсан мэдээллийг харахаар дотоодод үйл ажиллагаа явуулж байгаа нэг жижиг агентлагийн завхарсан схемыг харж болно. Энд мэдээж Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнэ гэх мэт Төрийн өндөр дээд албан тушаалтан оролцож таарна. Өдгөө тус улсад Монгол Улсаас Элчин сайдаар Б.Энхсүх гэгч нөхөр ажиллаж, Элчин сайдын яамыг дипломат алба, Монгол Улсыг төлөөлнө гэхээсээ илүүтэй эрх мэдэлтнүүдийн аж ахуй, арын алба шиг болгочихож.

Өдгөө гэхэд Ч.Номин Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдаар ажиллаж байхдаа тус яамны Гадаад хамтын ажиллагааны хэлтсийн даргаар ажиллаж байсан. Б.Гарьд гэгч нөхрийг Элчин сайдын Боловсрол, соёл, аялал жуулчлал, ёслолын асуудал хариуцсан нэгдүгээр нарийн бичгийн даргаар зүтгүүлэн томилуулж, улмаар өөрийнхөө хоёр хүүхдийг Англи улс руу илгээсэн байна. Мөн энд Л.Оюун-Эрдэнийн ах “Херо” Б.Баатар нарын хүүхдүүд ч сурдаг аж. Өөр бусад өндөр дээд албатуудын хүүхэд, амраг садан ч байдаг.

Энэ мэтчилэн Төрийн өндөр дээд эрх мэдэлтнүүд өөрсдийнөө гар хөлүүдийг гадаадын улс оронд Элчин сайд болон бусад албанд томилдог. Үүний дараа үр хүүхэд, ахан дүүсээ тухайн оронд сургахаар, ажиллуулахаар илгээж, шууд Элчин сайдын яамны хамгаалалт, ахуй хангамжид авдаг жишиг тогтжээ. Эрх мэдэлтнүүдээс томилгоо авсан Элчин сайдын яамны ажилтнууд дипломат алба гэхээсээ илүүтэй эрх мэдэлтнүүдийн эхнэр хүүхэд, ахан дүүст Элчин сайдын нэрийн өмнөөс унаа тэрэг, ахуй хангамж гээд бүхий л талд үйлчилдэг үйлчилгээний алба хаагчид болчихсон байгааг юу гэх вэ.

Тиймдээ ч Ч.Номингийн “томилж” явуулсан Б.Гарьд эдгээр эрх мэдэлтнүүдийн хүүхдийг Элчин сайдын шугамаар сургууль соёлд нь зөөвөрлөж бүхий л талаар асран хамгаалах ажлыг зохицуулдаг гэнэ. Тэгэхээр энэ нөхөр бол Элчин сайдын яамны алба хаагчийн нэр дээр эрх мэдэлтнүүдийн хүүхдийг Төрийн асрамжид байлгах үүрэг хүлээсэн гэдгийг эндээс харж болно.

Ч.Номингийн хувьд үр хүүхдээ Төрийн асрамжид сургаад байх хэмжээний хүн биш. Монгол Улсын толгой баячуудын нэг Л.Чинбатын охин. Эцэг нь хөдөө аж ахуйн чиглэлийн бүхий л сангуудыг тонож байдаг хүн гэдгийг мэдээллээс харж болно. Сайд өөрөө ч бизнестэй, одоо ч төрөөс чамгүй “дэмжлэг”-тэй байгаа хүн. Гэтэл дипломат албыг хувийн хэрэгцээнд ашиглаж, ийн замхаруулах ямар хэрэг байна вэ хэмээн хаа хаанаа шүүмжлэлтэй хандаж байна. Найз охиндоо үнэтэй цүнх авч өгсөн гэх асуудлаар эцгийгээ Ерөнхий сайдын суудлаас буулгаад авсан Л.Оюун-Эрдэнийн хүү ч энэ мэт асрамжид байдаг аж.

Уг нь Ч.Номин хэдхэн жилийн өмнө улс төрд хөл тавьж, саяхан л их хөрөнгийн буянаар сайдын суудалд заларч байсан гэхэд богино хугацаанд салбараа зохицуулчихаад хилийн чанад гарч байна гэдэг олигархи бүлэглэлийн нэгэн тод төлөөлөл болчихсон гэдгийг илтгэнэ.

С.Баяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН: Дотоод хүчээ алдахгүйн тулд хүн бүр хичээх хэрэгтэй ч хил хязгаар давж, хилсдүүлэн гүтгэж, хэлмэгдүүлэн шахахыг тэвчин хүлцэнэ гэсэн үг биш
2026-03-01 • 1м унших
Шууд
ГХЯ ЗӨВЛӨМЖ ГАРГАЛАА
2026-03-01 • 1м унших
Шууд
“Хөх сувд” мөсний баяр
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх