CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-21 • 1м унших

Стратегийн гол салбар болох Боловсролын сайдаар золбин намын ашиг сонирхлын зөрчилтэй П.Наранбаярыг томилсон цагаас хойш ахиц дэвшил гарсангүй, уруудлаа. Үүгээр ч зогсохгүй П.Наранбаярын хууль зөрчсөн увайгүй үйлдэл хүрээ хотоос хальж, алс хязгаар аймагт ч бодитоор нүүрлэх болов. Улс төрөөс хамгийн ангид байх ёстой энэ яамыг золбин намд бэлэглэлийн замаар өгсөн нь ч эрх баригчдын буруу.

Тиймдээ ч боловсролын салбарын алдаа завхрал хүрээ хаяагаа өдрөөс өдөрт тэлэх болов. Энэ нь аймаг бүрд нүүрлэсэн гамшиг хэдий ч энд ганцхан Ховд аймгийн жишээг татъя. Алс баруун хязгаар Ховд аймгийн боловсролын салбарт хууль бус томилгоо, улстөржилт хэрээс хэтэрсэн мэдээллийг бид авсан.

“Даарин дээр давс” гэгчээр бүс нутгаас сонгогдсон нэр бүхий гишүүн ч үүнд хачир нэмэр болдог аж. Монголын гэрэлт ирээдүй боловсролын салбарт л бий. Гэтэл УИХ-ын гишүүн нь сайдтайгаа нийлэн, хууль бус дарга томилоод байвал энэ улсын ирээдүй юу болох вэ. Ингээд Ховд аймгийн боловсролын салбарт үүссэн нөхцөл байдлыг авч үзье..

ТЭТГЭВРИЙН НАСНЫ “ТҮР ДАРГА” Б.ЦЭРЭНДАВАА ГЭГЧ ХЭН БЭ

Боловсролын сайд П.Наранбаяр 2025 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр тушаал гарган, Б.Цэрэндаваа гэгчийг Ховд аймгийн Боловсролын газрын даргын үүргийг Түр орлон гүйцэтгэгчээр томилсон байна. Мэдээж хэрэг, сонгон шалгаруулалтгүй “Түр орлон” томилж байгаа учраас сайдын тушаалд “..ажлын байрны сонгон шалгаруулалт зарлагдаж, шийдвэрлэгдэх хүртэл..” гэж заасан. Гэтэл өнөөдрийг хүртэл сонгон шалгаруулалт зарлалгүй хууль зөрчин туйлсаар байна. Б.Цэрэндаваа гэгч нь Ховд их сургуулийн Монгол хэлний тэнхимд багшаар ажиллаж байсан тэтгэврийн насны хөгшин юм. Уг нь тэр албан тушаалд томилогдох үедээ газрын даргын ажлын байрны тусгай шаардлагыг хангаагүй гэх “онош”-той гологдол байж. Товчхондоо Б.Цэрэндаваа гэгч ийм л нэгэн хууль бус “Түр дарга” баруун хязгаарт дураараа дургиж байна.

П.НАРАНБАЯРЫН ТОМИЛГООНЫ АРД АВЛИГА БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Боловсролын сайд энэ мэт шаардлага хангахгүй байгаа болон бусад зүйлийг үл анхааран, Төрийн албаны тухай хууль болон холбогдох журам, шаардлагыг зөрчсөн томилгоо хийснээс харвал үүний ард авлига байж болох юм. Тэгээд ч Б.Цэрэндаваагийн дураараа авир, хууль бус томилгоо нь ч авлига өгсөн байх магадлалыг улам бүр бататгана.

Ёстой л нэг өгдгөө өгөөд авдгаа авсан шүү гэсэн шиг дураараа дургиж байгаа нэгэн. Тэгвэл тэрбээр Боловсролын газрын даргын Түр орлон гүйцэтгэгчээр томилогдсоныхоо дараа Мөст, Чандмань, Цэцэг, Манхан сумдын сургуулийн захирлыг “тохиролцсон” гэх үндэслэлээр ажлаас нь чөлөөлж, өөр олон сургууль цэцэрлэгийн эрхлэгч, захирлуудыг ч ажлаас нь хууль бусаар халж жинхэнэ Боловсролын сайд П.Наранбаярын “тавиул” шүү гэдгээ харуулж байна.

Нөгөө талаар “Түр дарга” Б.Цэрэндаваагийн энэ мэт хууль бус үйлдэлд нь аймгийн удирдлагууд анхаарал хандуулж, сануулахаар “Та нар яах юм, би бол П.Наранбаяр сайдын томилсон хүн” хэмээн цээжээ сөхөж байгаа зэргээс харвал авлигын шинж мөн байгаа биз. Тэгэхээр энэхүү үйлдэлд ч АТГ анхаарал хандуулах хэрэгтэй.

ТӨРИЙН АЛБЫГ ТӨРЛИЙН ХЭЛХЭЭ БОЛГОЖ БАЙНА

Тэр хууль зөрчин томилгоо хийхээс гадна Ховд аймгийн боловсролын салбарт төрлийн хэлхээг бүрэн утгаар нь хэрэгжүүлж эхэлсэн. Үүний нэг тод жишээ нь, Б.Цэрэндаваа нэг гэрт амьдарч байсан хүнийхээ нөхөр болох нутгийн дүү, Хөвсгөл аймгийн харъяат Н.Бямбачулууныг тусгай шаардлага хангахгүй байхад нь хууль зөрчин, “хүчиндэж”, Жаргалант сумын гуравдугаар сургуулийн захирлаар томилж, аймгийн ерөнхий боловсролын зургаадугаар сургуулийн захирал Б.Барсболдыг ямар нэгэн үндэслэлгүйгээр чөлөөлж, оронд нь аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга З.Энхбаярын эгч З.Буянхишиг гэх эмэгтэйг хууль зөрчин томилсон. Гагцхүү З.Буянхишиг нь Англи хэлний багш мэргэжилтэй гэх ч өмнө нь зөвхөн Сургалтын төвд багшаар ажиллаж байсан туршлагатай, захирлын албан тушаалд тавигдах тусгай шаардлага хангахгүй этгээд аж. Ингэхдээ тэр Төрийн албаны тухай хууль болон Боловсролын ерөнхий хуулийг давхар зөрчсөн байна.

НАЙЗААРАА ДАМЖУУЛАН МӨНГӨ ЗАВШСАН БАЙЖ БОЛЗОШГҮЙ

Б.Цэрэндаваа нь Ховд их сургуульд хамт ажиллаж байсан найз н.Одончимэгийн удирддаг Төрийн бус байгууллагаар дамжуулан мөнгө угааж, завшсан байж болзошгүй үйлдэл гаргасан. Тодотговол, Жаргалант сумын 12 цэцэрлэгийн багш, ажилчдад “Эрүүл зөв харилцаа” нэртэй сургалт зохион байгуулж, нэг цэцэрлэгээс 1.200.000 төгрөгийг тус Төрийн бус байгууллагын данс руу заавал шилжүүлэхийг шаардаж авсан. Энэ сургалтыг хийхдээ өөрийн найз Англи хэлний багш н.Одончимэг, Хөгжмийн багш н.Дэлгэрзаяа нартай хамтран ажиллаж, Жаргалант сумын цэцэрлэгүүдээс нийтдээ 12 сая орчим төгрөгийг авчээ. Энэ нь төрийн албан тушаалтны ёс зүй, хууль зөрчсөн, ашиг сонирхлын зөрчил бүхий үйлдэлд тооцогдох ноцтой зүйл. Үүнийг ч АТГ шалгах хэмжээний ноцтой зүйл. Учир нь Төрийн байгууллагаас Төрийн нэг нэгж байгууллагад сургалт явуулж байж яахаараа заавал Төрийн бус байгууллагын дансаар төлбөрөө хийхийг шаарддаг юм.

Б.ЦЭРЭНДАВАА ЕСӨН СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ, НАЙМАН ЦЭЦЭРЛЭГИЙН ЭРХЛЭГЧИЙГ ҮНДЭСЛЭЛГҮЙГЭЭР АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖЭЭ

“Түр дарга”-аар томилогдоод хагас жилийн нүүр үзэж буй Б.Цэрэндаваа нь энэ хугацаанд есөн сургуулийн захирал, найман цэцэрлэгийн эрхлэгчийг ажлаас нь чөлөөлсөн гэхээр асар том “ажил” амжуулжээ. Ингэхдээ тэдгээрийн оронд дандаа ажлын байрны шаардлага хангахгүй нөхдийг хууль зөрчин томилсон. Харин эрхэм даргыг энэ мэт ажлаа хөөцөлдөж явах араар аймгийн боловсролын салбарын ажил уруудсаар байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Үүнээс гадна үндэслэлгүйгээр ажлаас халагдсан хүмүүс шүүхэд хандаад эхэлжээ. Тэдний нэг бол Ховд сумын сургуулийн захирал н.Уатханыг үндэслэлгүйгээр ажлаас нь чөлөөлж, Бага ангийн багшаар ажиллаж байсан Өнөрийг захирлаар томилсон учраас захирал асан н.Уатхан шүүхэд гомдлоо гаргасан байна.

СОНГОН ШАЛГАРУУЛАЛТ ЯАРАЛТАЙ ЗАРЛАХГҮЙ БОЛ НӨХЦӨЛ БАЙДАЛ УЛАМ ДОРДОЖ БАЙНА

Б.Цэрэндавааг түр шийдвэрээр томилсон учраас сонгон шалгаруулалтыг өнгөрөгч тавдугаар сард хууль ёсны дагуу зарласан ч тэрбээр шалгаруулалт болохын урьд өдөр “Сонгон шалгаруулалтыг сайд хойшлуул гэж хэлсэн” гэх худлаа шалтаг гарган бужигнуулж, өнөөдрийг хүртэл зарлаагүй явна. Яагаад гэхээр чадвартай, боловсролтой залуус сонгон шалгаруулалтад нэрээ өгсөн болохоор тэр ийн арга заль зохиожээ.

Ашиг сонирхлын зөрчилтэй ч П.Наранбаяр сайд арай ч ингэж хэлээгүй байх гэж найдна. Б:Цэрэндаваагийн хувьд удирдах албанд нэг ч удаа ажиллаж байгаагүй бөгөөд аль ч талаараа тэнцэхгүй учраас ийн салбарынхаа сайдын нэрийг барин худлаа хэлж, албан тушаалтай хууль бусаар зууралдаж байна.

Одоо юу юугүй хичээлийн шинэ жилийн нээлт эхлэх гэж байхад сонгон шалгаруулалт зарлаагүйгээр барахгүй амарч байгаа алба хаагчийн ажлыг бусдад хууль бусаар авч өгөхөөр улайрч байгааг ховдчууд бидэнд дуулгалаа. Ийнхүү алс баруун хязгаарт туйлж байгаа Б.Цэрэндаваад салбарынх нь сайд авлигадаа хүлэгдээд арга хэмжээ авч чадахгүй байгаа бол өөрөө хамт огцрох хүртэл арга хэмжээ авна гэдгээ ховдчууд хэллээ. Улсын ирээдүй болсон боловсролын салбарт энэ мэт хууль бус зүйл, хууль бус дарга байгаад ховдчууд ихээхэн бухимдалтай байгааг салбарын сайд анхаарна биз ээ.

С.Баяр

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
МЗЭ-ИЙН УДИРДАХ ЗӨВЛӨЛИЙН ДАРГААР Д.НЯМДОРЖИЙГ СОНГОЖЭЭ
4 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Юн Сог Ёльд таван жилийн хорих ял оноожээ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Битүүний өдрийн зохицуулалтын санал асуулга эхэллээ
8 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Нөөцийн махыг энэ сарын 20-ноос хүнсний 410 дэлгүүрээр худалдаална
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
Папиллома вирусийн эсрэг дархлаажуулалтад 50138 хүүхэд хамрагджээ
8 цагийн өмнө • 1м унших
Шууд
ХӨСҮТ: Риновирусийн халдвар хатгаа болж хүндрэх эрсдэлтэй байна
8 цагийн өмнө • 1м унших
Улс төр
Ирэх сарын 1-нээс АН-ын нийт гишүүдийн шинэчилсэн бүртгэлийг эхлүүлнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
БНСУ БОЛОН МОНГОЛ ИРГЭД НИЙЛЭН ЦАХИМ МӨРИЙТЭЙ ТОГЛООМ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙЖЭЭ
2026-01-16 • 1м унших
Гадаад мэдээ
Иранд 800 хүнийг цаазлах гэж байсныг Трамп зогсоосон гэнэ
2026-01-16 • 1м унших
Шууд
“Сүүн дархлаа” хөтөлбөр
2026-01-16 • 1м унших
Шууд
Улаанбаатарт өдөртөө 24 хэм хүйтэн
2026-01-16 • 1м унших
Шууд
А.Амартүвшин: Ногоон оноо тооцох журмыг боловсруулж байгаа
2026-01-15 • 1м унших
Шууд
Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг гурван чиглэлээр тодорхой ажлууд хэрэгжүүлнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
“Амар байна уу 2026” үзэсгэлэн худалдаа
2026-01-15 • 1м унших
Улс төр
Х.Булгантуяа СДМЭХ-ны тэргүүний албаа өгөхөөр болжээ
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
АНУ: Цагаачлалын визний хоригтой 75 улсад Монгол Улс багтав
2026-01-15 • 1м унших
Шууд
Өгийнуурын мөсний баяр
2026-01-15 • 1м унших
Гадаад мэдээ
Иран: Баривчлагдсан хүмүүсийн хэргийг түргэвчилсэн байдлаар шийдвэрлэнэ
2026-01-15 • 1м унших
Эдийн засаг
Бортээгийн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах бэлтгэл ажил эхэллээ
2026-01-14 • 1м унших
Шууд
АТГ: ДЦС-IV ТӨХК-ийн захирал Н.Тавинбэхийг шалгаж байна
2026-01-14 • 1м унших
Эдийн засаг
Борлуулалтын цэгийг нэмэгдүүлж, нийлүүлэлт дэмжих замаар махны үнийг тогтворжуулна
2026-01-14 • 1м унших
Шууд
Алдарт эхийн одонгийн хүсэлтийг хүлээн авч эхэллээ
2026-01-14 • 1м унших
Гадаад мэдээ
ИРАН ОХУ-Д 4 ТЭРБУМ ГАРУЙ АМ.ДОЛЛАРЫН ЗЭВСЭГ НИЙЛҮҮЛЖЭЭ
2026-01-14 • 1м унших
Шууд
Эрс хүйтрэхийг анхаарууллаа
2026-01-14 • 1м унших
Шууд
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 үйлдлийг илрүүлжээ
2026-01-14 • 1м унших
Шууд
ТЭМЭЭ ДЭЭРЭЭС НАРАН ОЙРХОН
2026-01-13 • 1м унших
Шууд
"ХҮҮХЭД БҮРТ ГЭРЭЛ БЭЛЭГЛЭЕ" АЯН
2026-01-13 • 1м унших
Эдийн засаг
Алтны үнэ 4600 ам.долларт хүрлээ
2026-01-13 • 1м унших
Шууд
Ардчилсан Үндсэн хуулийн 34 жилийн ой
2026-01-13 • 1м унших
Гадаад мэдээ
Трамп: Ирантай худалдаа хийдэг улсуудад 25 хувийн татвар ногдуулна
2026-01-13 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
3 Жилийн өмнө • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Шууд
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: ӨНӨӨДӨР ДУУ ЦАХИЛГААНТАЙ ААДАР БОРОО ОРНО
2024-06-19 • 1м унших
Бүгдийг үзэх