CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-08-16 • 1м унших

Газрын ховор элементүүд нь өнөөгийн технологийн хөгжилд чухал үүрэгтэй бодисууд бөгөөд сансар судлал, цахилгаан автомашин, сэргээгдэх эрчим хүч, батлан хамгаалахын технологид өргөнөөр ашиглагддаг. Монгол Улс газрын ховор элементийн арвин нөөцтэй орон болох нь судалгаагаар батлагдсан ч энэ нөөцийг хэрхэн ашиглах нь улс орны эдийн засаг, геополитикийн байр сууриас өмнө хүрээлэн буй орчинд учруулах хор хөнөөлийг судалж, тодорхой болгох нь чухал юм.

Монгол Улсын газрын ховор элементийн нөөцийн ашиглалтыг 1990-ээд оны зах зээлийн шилжилтийн үед анхаарч эхэлсэн. Энэ үед Монголын геологийн салбарт хийгдсэн судалгаагаар газрын ховор элементийг олборлох боломжтой олон орд илэрсэн байдаг. Тухайлбал, эдүгээ олон нийтийн анхаарлын төвд ороод буй  Ховд аймгийн Мянгад сумын нутаг дэвсгэрт байрлах "Халзан бүргэтэй" ууланд олборлолт хийхээр зэхэж байгаа нь ургын гажигтай төл мал төрөх, нутгийн эмэгтэйчүүд жирэмсэн болсон ч үр зулбах нь ихэссэн, нутгийн иргэд тодорхойгүй арьсны харшилтай болсон зэрэг олон сөрөг нөлөөг үзүүлж эхэлсэн учир нутгийн иргэд хүчтэй эсэргүүцэн зогсоогоод байгаа билээ. 

Тиймээс байгаль орчин болон хүн, амьтанд нөлөөлөх сөрөг нөлөөг тодорхой болгоогүй бүрхэг байгаа энэ цаг үед газрын ховор элементийг олборлох тухай хөрөнгө оруулагч улсуудтай хэлэлцээр хийх, олборлох ажлыг эхлүүлэх нь сүйрэлд хүргэх эрсдэлтэй гэдгийг зарим судлаачид болон мэргэжлийн байгууллагууд анхааруулж, зогсоох тэмцлийг дэмжсээр байгаа юм. 

Хэдий 2020 онд газрын ховор элементийг ашиглах, боловсруулах бодлогыг боловсронгуй болгох чиглэлээр Засгийн газар ажиллаж эхэлсэн. Гэсэн ч одоогоор тодорхой шийдэл, яг таг судалгааг олон нийтэд танилцуулж чадахгүй байна. 

Монгол Улс газрын ховор элемент олборлох талаар дараах хэлэлцээрүүдийг хийж байсан аж.

  • Хятад Улс: Монголын газрын ховор элементийн экспортын гол зах зээл нь Хятад улс бөгөөд энэ чиглэлээр хамтын ажиллагаа өргөн цар хүрээтэй явагдаж байсан.
  • Япон Улс: Япончууд Монгол Улстай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах сонирхолтой бөгөөд технологийн дэмжлэг үзүүлэх боломжийг судалж байна.
  • Европын Холбоо: Монгол Улс Европын орнуудад газрын ховор элементийн нийлүүлэх боломжийг судалж, хамтран ажиллах хэлэлцээр хийж байсан.
  • АНУ: АНУ нь газрын ховор элементийн хангамжийн асуудалд онцгой анхаарал хандуулдаг бөгөөд Хятад улсаас хараат байдлыг бууруулахын тулд шинэ эх үүсвэр хайж байна. Монгол Улс АНУ-тай газрын ховор элементийн салбарт хамтран ажиллах талаар яриа хэлэлцээ хийж, боломжийг судалж байсан. Тухайлбал, 2019 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга АНУ-д айлчлал хийх үеэр газрын ховор элементийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар хэлэлцсэн байдаг.

2021 оны байдлаар Монгол Улс болон АНУ-ын хооронд газрын ховор элементийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, технологи болон хөрөнгө оруулалтын дэмжлэг авах талаар ярилцаж байсан ч тодорхой, албан ёсны гэрээ хэлэлцээр хараахан байгуулагдаагүй байна.

Монгол Улс газрын ховор элементийн арвин нөөцтэй ч энэ салбарыг ашиглах нь ашгаасаа илүү эрсдэл дагуулах нөхцөл байдал нь одоогийн бодит төрх юм.  Тиймээс хөрөнгө оруулагч улс нь Хятад, Франц, АНУ гээд аль нь ч байсан газрын ховор элемент ашиглах, олборлох алхмаас хойшоо ухрах нь хамгийн зөв сонголт болоод байна. Ингэснээр байгаль, экологи хийгээд иргэдийн эрүүл мэнд, амь нас цаашлаад үндэсний аюулгүй байдлаа аварч үлдэх гарц болох юм аа.

 

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 16 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Шууд
"УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах" хуулийг хэлэлцэх эсэхийг ирэх долоо хоногт шийднэ
20 цагийн өмнө • 1м унших
Эдийн засаг
Т.Аубакир: Ахмад настнуудад 15 сая хүртэлх хүүгүй зээлийг 3 хүртлэх жилийн хуацатай олгох асуудлыг судалж байна
20 цагийн өмнө • 1м унших
Гадаад мэдээ
Швейцарь улс АНУ руу зэвсэг нийлүүлэх зөвшөөрөл олгохоос татгалзав
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Улаанбаатар марафон-2026”
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Ах, эгч, дүүсийн өдөр
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
“Алдарт Эх-2026” спортын VIII наадам
21 цагийн өмнө • 1м унших
Шууд
Маргаашнаас суррон, скүүтер, мопед, цахилгаан дугуй хөдөлгөөнд оролцож эхэлнэ
2026-04-09 • 1м унших
Шууд
“Playtime”
2026-04-09 • 1м унших
Шууд
Циркчид 7 хоногийн турш үнэгүй тоглоно
2026-04-09 • 1м унших
Гадаад мэдээ
Европын Холбоо нүүрстөрөгчийн татвар тогтоожээ
2026-04-09 • 1м унших
Шууд
УЛСЫН ФИЗИКИЙН ОЛИМПИАДЫН ТУРШИЛТЫН БҮТЭЭЛИЙН УРАЛДААНД ДУНДГОВЬ АЙМГИЙН БАГШ НАР ТЭРГҮҮЛЛЭЭ
2026-04-09 • 1м унших
Шууд
11 прокурорт сахилгын шийтгэл оногдууллаа
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
Төлөвлөгөөт 9376  хяналт шалгалтын ажлыг цуцлажээ
2026-04-09 • 1м унших
Сэдвийн мөрөөр
УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнийн Б.Энхбаяртай гомдлыг хүлээн авч хэрэг үүсгэжээ
2026-04-09 • 1м унших
Эдийн засаг
ХААГДСАН ДАНСНУУДЫГ НЭЭЛЭЭ
2026-04-06 • 1м унших
Шууд
Нийтийн албан тушаалтны хууль ёсны орлого болохоо тайлбарлаж чадаагүй хөрөнгийг улсын орлого болгов
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Дөрөвдүгээр сард хилийн зарим боомт түр хаана
2026-04-06 • 1м унших
Шууд
С.Ичинхорлоо: Ээдрээтэй хэрэг дээр судалгаа хийж, хүссэн үр дүндээ хүрэх хамгийн сэтгэл догдлом мөч байдаг
2026-04-06 • 1м унших
Шууд
Шинэлэг санаа, шинэ эхлэлийг илтгэх “GalOl” аппликейшн нээлтээ хийлээ
2026-04-06 • 1м унших
Шууд
Альшаа аймагт болох бөхийн барилдаан
2026-04-06 • 1м унших
Гадаад мэдээ
Алькатрасыг ахин шорон болгоно
2026-04-06 • 1м унших
Эдийн засаг
Монголбанк 3.2 тонн үнэт металл худалдан авчээ
2026-04-06 • 1м унших
Шууд
“НУТГИЙН ЧУЛУУ” ХҮНДЭТГЭЛИЙН ТОГЛОЛТ
2026-04-05 • 1м унших
Шууд
“Их говийн хаврын баяр-2026”
2026-04-05 • 1м унших
Шууд
Сурагчид “Тусгаар тогтнол” шүлгийг уншлаа
2026-04-04 • 1м унших
Гадаад мэдээ
Бельгийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрчээ
2026-04-04 • 1м унших
Улс төр
ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ: ТӨСВИЙН ТОДОТГОЛ ХҮЛЭЭЛГҮЙ, ЗАСГИЙН ГАЗАР ЭНЭ ӨДРӨӨС ХЭМНЭЛТИЙН ГОРИМД БҮРЭН ШИЛЖЛЭЭ
2026-04-04 • 1м унших
Улс төр
Н.УЧРАЛЫН ЗАСГИЙН ГАЗАР
2026-04-03 • 1м унших
Улс төр
С.Бямбацогтыг УИХ-ын даргаар сонголоо
2026-04-03 • 1м унших
Улс төр
Монголын Ногоон намын шинэ дарга
2026-04-03 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх