Улаанбаатар-Дарханы чиглэлийн 204,1 км замын бүтээн байгуулалтын ажил эхлээд буй. Тус ажлын явцын талаар Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Ж.Бат-Эрдэнэ мэдээлэл өглөө.
Тэрээр бүтээн байгуулалтын ажил явагдаж байх явцад, 90 орчим км-ын урттай түр замыг одоогоор ашиглаж байгаа гэдгийг онцлоод, энэ түр замын чанар, чансааны хувьд тусгаарлах шаардлагатай байгааг холбогдох байгууллагуудтай ярилцжээ.
Түр замын тоосжилтоос үүдэн хөдөлгөөний үзэгдэх орчин хязгаарлагдаж, аюул осол гарах эрсдэлтэй байгаа учраас үүнийг маш сайн шийдвэрлэж, анхаарах шаардлагатай гэдгийг мөн дэд сайд онцлов. Түүнчлэн түр замын асуудалтай холбоотойгоор Азийн хөгжлийн банкинд шаардлагатай бичиг баримтыг хүргүүлэх шаардлагатай байгаа. Ингэснээр түр замын ашиглалт, арчилгаатай холбоотой асуудлууд шийдэгдэнэ гэлээ.