Өнөөдөр дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Энэ өдөр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэвлэлийнхэнд хандаж мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр,
Өдгөө техник технологи болоод цахим ертөнц хөгжин цэцэглэхийн хэрээр үнэнийг танин мэдэх, үйлдлийг нягтлан шалгах, эх сурвалжаа сахин хамгаалах, хүн чанарыг эрхэмлэн дээдлэх, нийгмийн сайн сайхныг чухалчлан үзэх, шударга ёсыг хүндэтгэн баримтлах зэрэг нь сэтгүүл зүйн оршин тогтнох иш үндэс төдийгүй сэтгүүлч Та бүхний мэргэжлийн үнэ цэн, нэр хүндийн баталгаа болох учиртай юм. Иймд мэргэжлийн ур чадвар болоод ёс зүйн хэм хэмжүүрийг хүндэтгэн үзэж, үнэний талд, хүний төлөө ажилладаг сэтгүүлч Та бүхнийг Улаанбаатар хоттой холбоотой үнэн, бодит мэдээ мэдээллээр цаг хором алдалгүй, саадгүй хангаж, нийслэлийн хөгжил дэвшил, улаанбаатарчуудын амар тайван амьдрал, өсөн дэвжих боломжийн төлөө ямагт нээлттэй хамтран ажиллахыг чухалчлан үздэг болно. Нийслэл Улаанбаатар хотын сайн сайхны төлөөх бидний хамтын ажиллагаа ХАРААТ БУС СЭТГҮҮЛ ЗҮЙН ТӨЛӨӨХ Та бүхний эрхэм зорилготой огтхон ч харшилдахгүйн дээр харин ч бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, хүний эрхийн зөрчил, дутагдлыг арилгах, хууль бус үйлдлийг таслан зогсоох, нийслэлийн албан хаагчдын ёс зүйгээ сахин хамгаалах үнэн худлын хэмжүүр, үнэн зөвийг ялган таних нүд, чих болно гэдэгт итгэж байна” хэмээн онцолжээ.