CHECK.MN
CHECK.MN - Сэтгүүлч
2025-07-31 • 1м унших

Энэ оны 10 дугаар сарын 12-ноос гуравдагч орнуудын иргэдийн Европт нэвтрэх ба гарах хөдөлгөөнийг цахим системээр бүртгэж эхэлнэ.

 

Шенгений бүсэд нэвтрэх хөдөлгөөнийг бүртгэх EES гэдэг цахим систем нь оршин суух хугацаагаа хэтрүүлсэн иргэдийг илрүүлснээр аюулгүй байдлыг илүү сайн хангана гэж үзэж байна. Энэ тухай Европын Холбооны /ЕХ/ Цагаачлалын асуудал эрхэлсэн комиссар Магнус Бруннер Брюссель хотноо мэдэгдлээ.  

Энэхүү системийг ашиглах нь хууль бусаар шилжин суурьших, бичиг баримтуудыг хуурамчаар үйлдэхийг таслан зогсооход багагүй ач холбогдолтой ажээ. Бие хүмүүс ба тэдний хурууны хээг танихын тулд ашиглах биометрик өгөгдлүүд нь паспортан дахь дардсыг орлох юм. Түүнээс гадна EES системийн ачаар өгөгдөлд нэвтрэх хугацаа богиносох тул хил дамнасан гэмт хэрэг ба терроризмтой тэмцэхэд үр дүнтэй. Гэхдээ зарим хүмүүсийн шүүмжилж байгаагаар, энэ нь хил дээрх хүлээлгийн хугацааг сунжруулж магадгүй юм.

Уг системийг өнгөрсөн оны 11 дүгээр сард суурилуулахаар шийдвэрлэсэн боловч Герман, Франц, Нидерланд улсууд үүнд бэлэн бус байсан тул эцсийн мөчид хойшлуулжээ. EES системийг Ирланд, Кипр хоёроос бусад ЕХ-ны гишүүн бүх улс ашиглах гэж байна. Хэдийгээр Норвег, Исланд, Швейцар, Лихтенштейн улсууд тус холбооны гишүүн биш боловч Шенгений бүсэд хамаардаг тул уг системийг ашиглах ажээ.

 

Системийг хэрэглэж эхлэхийн өмнө нисэх онгоцны буудлууд, хилийн шалган нэвтрүүлэх цэгүүдэд “мэдээллийн кампанит ажил” зохион байгуулснаар зорчигчид уг системийн талаар мэдээлэл авах боломжтой. Системийг зургаан сарын хугацаанд шат дараатайгаар суурилуулах бөгөөд ЕХ-ны гишүүн орнууд өөрсдийн шалган нэвтрүүлэх цэгүүдийн тал хувьд нь гурван сарын хугацаанд суурилуулсан байх ёстой гэдгийг М.Бруннер мэдэгдсэн байна.

Үүнтэй холбогдуулан дурдахад, ЕХ цагаачлалын бодлогоо чангатгаж буй энэ үед Европын Комиссоос энэ оны дөрөвдүгээр сарын 16-нд “аюулгүй улс орнууд”-ын жагсаалтыг гаргасан бөгөөд түүнд Бангладеш, Колумб, Косово, Египет, Энэтхэг, Марокко, Тунис гэсэн долоон улс багтжээ. Ингэснээр эдгээр улсаас ирж орогнол хүсэж буй иргэдийн өргөдлийг хэлэлцэх хугацаа богиносох юм. Харин хүний эрхийг хамгаалах EuroMed Rights байгууллага эл шийдвэрийг шүүмжилж “Египет, Марокко, Тунист хүний эрхийн зөрчлүүд гарсаар байгааг баримтжуулсан бөгөөд эдгээр улсыг “аюулгүй” гэж тодорхойлсон нь төөрөгдөлд оруулж байна” гэжээ.

 

ЭНЭ МЭДЭЭНД ӨГӨХ ТАНЫ ҮНЭЛГЭЭ?
Like 0 Хаха 0 0 Буруу 0 Гайхмаар 0 Харамсалтай 0 Хөөрхөн

Холбоотой мэдээ

Нийт сэтгэгдэл (0)
Сэдвийн мөрөөр
"Сахалтай дарга"
2026-03-18 • 1м унших
Улс төр
Т.ДОРЖХАНД: Эрчим хүчний салбар уналтад орж байгаа нь шалтгаан нь цалин, хангамж муугийнх
2026-03-18 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Хөшөөтийн уурхайн тоосжилтын улмаас хүн, мал хордож эхэлжээ
2026-03-18 • 1м унших
Гадаад мэдээ
Хятад "Үндэстэн ястны эв нэгдэл"-ийн тухай хуулийг баталлаа
2026-03-13 • 1м унших
Улс төр
Оюутолгой төслийн менежментийн төлбөрийг бууруулах бүхий хэлэлцээг энэ сард багтаан эцэслэнэ
2026-03-13 • 1м унших
Эдийн засаг
“Оюу толгой”-н Монгол Улсад ногдох өгөөжийг 60 хувиас дээш нэмэгдүүлэх, 2026 онд багтаан ногдол ашиг олгох шаардлага тавив
2026-03-10 • 1м унших
Гадаад мэдээ
Газрын тосны үнэ огцом өслөө
2026-03-10 • 1м унших
Шууд
ШАР УСНЫ ҮЕРИЙН ЭРСДЭЛ ӨНДӨР БАЙНА
2026-03-10 • 1м унших
Улс төр
Ёс зүй, сахилга хариуцлагын үнэлгээгээр Дундговь аймгийн ЗДТГ тэргүүллээ
2026-03-06 • 1м унших
Улс төр
С.МӨНХЧУЛУУН: Өвөл, хаврын морин уралдааныг говийн бүсэд зохион байгуулах зохицуулалт хийх боломжтой
2026-03-06 • 1м унших
Улс төр
Увс аймгийн Засаг даргын орлогч С.Анхбаяр гэж хэн бэ?
2026-03-05 • 1м унших
Гадаад мэдээ
"American Airlines" компани Венесуэл руу хийх нислэгээ сэргээх зөвшөөрөл авлаа
2026-03-05 • 1м унших
Эдийн засаг
ЗГ: Ядуурлыг бууруулах, амьжиргааг дээшлүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих арга хэмжээ авч хэрэгжүүлнэ
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа, ногдол ашгийг өвлүүлэх болон хувьцаа нэмж эзэмшүүлэх шийдвэрийн төсөл боловсруулна
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн П.Сайнзоригт хилийн хориг тавив
2026-03-04 • 1м унших
Улс төр
Д.АМАРБАЯСГАЛАН, Х.БУЛГАНТУЯА НАРЫН ГИШҮҮНИЙ БҮРЭН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ АСУУДЛЫГ ЯАРАЛТАЙ ГОРИМООР ХЭЛЭЛЦЭНЭ
2026-03-04 • 1м унших
Улс төр
УИХ-ын гишүүн Э.Болормаад хилийн хориг тавьжээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Гандангийн дэнжийг Улаанбаатар хотын хамгийн том цэцэрлэгт хүрээлэн болгоно
2026-03-04 • 1м унших
Шууд
“ХҮРЭЭ ИХ ДАЛЛАГА” ШАШИН УРЛАГИЙН ЦЭНГҮҮН
2026-03-04 • 1м унших
Гадаад мэдээ
Живсэн хөлөг онгоцноос Юань гүрний үеийн шаазан эдлэлүүд олджээ
2026-03-04 • 1м унших
Шууд
Өмнөговь аймгийн хэмжээнд 30 орчим ирвэс тархан нутаглаж байна
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
2026-03-04 • 1м унших
Эдийн засаг
Засгийн газар 500 сая ам.долларын бонд арилжаалж, 51.7 тэрбум төгрөгийн хүүгийн зардлыг хэмнэлээ
2026-03-04 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Говь-Алтай аймгийн тэмээний баяраар 60 настай эрэгтэй нас барсныг нуун дарагдуулжээ
2026-03-02 • 1м унших
Гадаад мэдээ
ТРАМП: Ираны эсрэг явуулж буй цэргийн ажиллагаа тавьсан зорилтууд бүрэн биелэх хүртэл үргэлжилнэ
2026-03-02 • 1м унших
Шууд
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ
2026-03-02 • 1м унших
Шууд
Манзуширын аманд биотехникийн арга хэмжээ хэрэгжүүлжээ
2026-03-02 • 1м унших
Эдийн засаг
PDAC-2026: Монгол Улс стратегийн ач холбогдол бүхий нөөцөөрөө дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд чухал байр суурь эзлэх боломжтой
2026-03-02 • 1м унших
Шууд
УИХ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ МЭНДЧИЛГЭЭ ДЭВШҮҮЛЛЭЭ
2026-03-01 • 1м унших
Улс төр
Т.Аюурсайхан: Л.Оюун-Эрдэнэ захиалж, намайг хилсээр нүүрсний хэрэгт холбогдуулж яллуулсан
2026-03-01 • 1м унших
Бүгдийг үзэх
Сэдвийн мөрөөр
1900 хүүхдийг хохироож, аюулгүй байдалд нь заналхийлж буй Д.Бат-Эрдэнэ гэж хэн бэ?
2024-04-09 • 1м унших
Улс төр
Г.Ундармаа сонгуульд нэр дэвшихээр, багаа бүрдүүлж эхэлсэн үү?
2022-11-18 • 1м унших
Улс төр
Г.Тэмүүлэн: Орон сууцны урьдчилгаа төлбөрийг даатгалын баталгаагаар шийдвэрлэх боломжтой болно
2022-11-18 • 1м унших
Улс төр
С.Янжинсүрэн: Ковидыг барьж, барьж алдах үед өрөөндөө ороод, хаалгаа түгжээд уйлж байсан
2022-10-03 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Дамжингийн Бат-Эрдэнийн шунал хүүхдүүдийн нар үзэх эрхийг хаав
2024-04-23 • 1м унших
Гадаад мэдээ
Ахмад геологич: Дайны үлдэгдэл дээр боссон геологийн салбар Монголын хөгжилд түүхэн гавьяатай
2022-07-26 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Тоорой хочит Төгсөө Хятадын шоронгоос суллагдана
2026-01-19 • 1м унших
Улс төр
Хүчит шонхор, Дэнжийн 1000 захад борлуулагдаж буй махны үнэ
2024-04-24 • 1м унших
Улс төр
Монголчууд аюулт өвчин биш архины өмнө хүчин мөхөстөж байна
2022-11-21 • 1м унших
Улс төр
“Шинэ сэргэлтийн бодлого”-ын төслүүдэд 39 мянган инженер, техникийн ажилтан шаардлагатай байгаа гэв
2022-11-26 • 1м унших
Ярилцлага
А.Амарбаясгалан болон түүний 3 хүүг байртай болгохоор хандивын аяныг үргэлжлүүлж байна
2024-02-24 • 1м унших
Шууд
ОРГОДОЛ ЭТГЭЭДИЙГ БАРИВЧИЛЖ, МӨРДӨН ШАЛГАХ АЖИЛЛАГАА ЯВУУЛЖ БАЙНА
2024-06-21 • 1м унших
Шууд
ЭНЭ ЗУНЫ ШОУГ ЗУГААТАЙ БОЛГОЁ
2024-06-23 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын Ардчилсан нам Шинжааны хужаа нараас их хэмжээний санхүүжилт авчээ
2024-10-08 • 1м унших
Улс төр
Баян-Өлгий аймгийн Засаг дарга А.Камелият нарт шүүхээс ял оноолоо
2024-09-24 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Даатгалын компанийн далд “жор”
2024-09-25 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Сайд Л.Энх-Амгалан, Б.Жавхлан нар цонхгүй, агааржуулалтгүй сауны барилгыг 1.5 тэрбум төгрөгөөр худалдан авчээ
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН-ын дэд дарга З.Эрхбаярын хэргүүдийг хуулийн байгууллага шалгаж дуусаагүй
2024-10-08 • 1м унших
Сэдвийн мөрөөр
ХОВДЫГ ЦӨЛМӨГСӨД: ХОВДЫН ДАРГА НАРЫН ЖОРЛОНГИЙН БИЗНЕС
2024-10-05 • 1м унших
Сэдвийн мөрөөр
Ховдын АН шүүхээр ял шийтгүүлсэн гэмт хэрэгтнүүдээ нэр дэвшүүлжээ
2024-10-09 • 1м унших
Бүгдийг үзэх